- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр
Дугаар А/77
Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Сангийн сайдын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн "Журам шинэчлэн батлах тухай" 60 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Аудитын хуулийн этгээдэд хийх чанарын хяналтын журам"-д доор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй:
1/ 2 дугаар зүйлийн 2.9 дэх заалт:
"2.9. Аудитын хуулийн этгээд аудитын болон нягтлан шалгах ажил хийж гүйцэтгэсэн бол чанарын хяналтад хамрагдах үндэслэл болно."
2/ 7 дугаар зүйлийн 7.6.4, 7.6.5 дахь заалт:
"7.6.4. "Сайжруулах шаардлагатай" үнэлгээ авсан хуулийн этгээдийг чанарын хяналтын ажлын хэсгийн нэгдсэн дүгнэлт гарснаас хойш 1 жилийн хугацаанд чанарын хяналтад дахин хамруулна.
7.6.5. "Сайжруулах шаардлагатай", "Хангалтгүй" үнэлгээ авсан хуулийн этгээдийг Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтэд албан бичгээр мэдээлнэ."
2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Б.Болормаа/-т үүрэг болгосугай.
САЙД Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
