- Нүүр
- Сайдын тушаал
- Журмын зарим заалтыг түр түдгэлзүүлэх тухай /ЗХХА-ын улсын нэгдсэн бүртгэлд 2023 оны 04 сарын 25-ны өдөр хүлээн авсан/

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр
Дугаар А/96
Улаанбаатар хот
Журмын зарим заалтыг түр түдгэлзүүлэх тухай
1. Автотээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг тооллого зохион байгуулахтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/222 дугаар тушаалаар баталсан "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-ын дор дурдсан заалтуудыг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл түр түдгэлзүүлсүгэй.
1/ Долоодугаар зүйл:
"7.3.1." дэх заалтын "......,3.3.1, 4.2.3, 4.2.4-т заасан баримт бичиг;"
"7.3.2." дахь заалтын "үйлчилгээний хөлс төлсөн баримт;"
"7.3.3." дахь заалтын "автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаарын тэмдэг үрэгдүүлсэн бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулсан баримт;"
"7.3.4" дэх заалтын "автотээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэрт тушаасан бол тухайн үйлдвэрийн тодорхойлолт;"
"7.4.3" дахь заалтын "...., 3.3.1, 4.2.3, 4.2.4, 7.3.2, 7.3.3, 7.3.4-т заасан баримт бичиг;"
2. Энэхүү тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Ё.Жаргалсайхан), "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ (Б.Гүрсоронзон)-т тус тус үүрэг болгосугай.
3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (А.Мөнхбат)-т даалгасугай.
САЙД С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
