A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛС САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 66

Улаанбаатар хот

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны

441 дүгээр тогтоолын хавсралтад

өөрчлөлт оруулах тухай

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1/680 тоот албан бичгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 441 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх хуваарийн "2021.02.10" гэснийг "2022.02.10" гэж, "2022.02.10" гэснийг "2023.02.10" гэж, мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан гадаад валютын арилжааг дагнан эрхэлж буй банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх хуваарийн "2020.02.10" гэснийг "2021.02.10" гэж, "2021.02.10" гэснийг "2022.02.10" гэж тус тус өөрчилсүгэй.Энэхүү тогтоолыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг банк бус санхүүгийн байгууллагуудад үүрэг болгосугай.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 26 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН