A

A

A

Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 08 сарын 05-ны өдөр

Дугаар А/124

Улаанбаатар хот

Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Автотээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 болон Захиргааны ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийг 70.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

"Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай" Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/24 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрэм"-ийн 2.2 дахь заалтад "Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл түүнээс эрх олгогдсон байгууллага нь ачаа тээврийн мэдээллийн нэгдсэн сан бий болгож, харилцан мэдээллээ солилцох нөхцөлийг бүрдүүлж ачааны дагалдах бичиг, замын хуудас зэрэг тээвэрлэлтийн баримт бичгүүдийг цахим сүлжээнд байршуулан бусад хэрэглэгчид ашиглах боломжоор хангаж ажиллана" гэснийг "Ачаа тээврийн үйлчилгээнд зөвхөн Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрхлэн удирддаг ачаа тээвэр, логистикийн мэдээллийн нэгдсэн сантай холбогдож, харилцан мэдээлэл солилцох бололцоотой мэдээллийн систем, програм хангамж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглах ба эдгээр нь нэгдсэн нэр, дугаар, таних тэмдэг, бүртгэл мэдээлэл, агуулга бүхий мэдээллийн сан бүрдүүлж, тээвэрлэлттэй холбоотой баримт бичгийг боловсруулах, цахим сүлжээнд байршуулах, хэрэглэгчийг холбох, тохируулах зэргээр үйлчилгээний хүртээмжтэй, тэгш байдлыг хангаж ажиллана" гэж;Дүрмийн 2.15 дахь заалтад "Бүх жингийн болон тэнхлэг дээрх ачааллын зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь үйлдвэрлэгч болон "Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага" MNS 4598:2011 стандартаар тогтоосон хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд нийтийн хэрэгцээний авто зам ашиглан замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно" гэснийг "Задрах боломжгүй ачаа тээвэрлэх автотээврийн хэрэгслийн бүх жин нь "Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага" MNS 4598:2020 стандартаар тогтоосон хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд Авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр уг стандартын 14.7-д заасан тэнхлэг дээрх ачааллыг хэтрүүлэхгүйгээр тээвэрлэлт гүйцэтгэж болно. Тээвэрлэлтэд Автотээврийн хяналтын улсын байцаагч тухайн чиглэлийн авто зам хариуцагч байгууллагатай хамтран хяналт тавина" гэж;Дүрмийн 3.7 дахь заалтад "Логистикийн төв, ачааны терминал нь тээвэрлэгдэж буй ачааны нэр төрөл, тоо хэмжээг нэгдсэн бүртгэлийн санд бүртгэж, холбогдох байгууллагыг статистик тоон мэдээллээр хангана" гэснийг "Логистикийн төв, ачааны терминал нь тээвэрлэгдэж буй ачааны нэр төрөл, тоо хэмжээг Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрхлэн удирддаг ачаа тээвэр, логистикийн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, холбогдох байгууллагыг статистик тоон мэдээллээр хангана" гэж тус тус өөрчилсүгэй.Дүрмийн 2.20 дахь заалтад "Ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааны үндсэн дараалал, зохион байгуулалтын зураглалыг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж, мөрдүүлнэ" гэж нэмсүгэй. "Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай" Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/24 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан "Автотээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх дүрэм"-ийн 3.1.3-д "Улс, хот хооронд, орон нутгийн зорчигч тээврийн, хотын доторх болон хот орчим, аймгийн төвийн нийтийн тээврийн, таксийн болон бусад захиалгат, дуудлагын үйлчилгээг зөвхөн Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрхлэн удирддаг зорчигч тээвэр, логистикийн мэдээллийн нэгдсэн сантай холбогдож, харилцан мэдээлэл солилцох бололцоотой мэдээллийн систем, програм хангамж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглан зохион байгуулна" гэж нэмсүгэй.Дүрмийн 3.5.2.3 дахь заалтад "эрх олгогдсон байгууллагатай таксийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулаагүй, бүртгэгдээгүй програм хангамж ашиглан таксийн үйлчилгээг хууль бусаар зохион байгуулж буй этгээдэд үйлчлэхгүй" гэснийг "эрх олгогдсон байгууллагатай таксийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулаагүй, Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрхлэн удирддаг зорчигч тээвэр, логистикийн мэдээллийн нэгдсэн сантай холбогдож, харилцан мэдээлэл солилцох бололцоотой мэдээллийн систем, програм хангамж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглаагүй, эсхүл таксийн үйлчилгээг хууль бусаар зохион байгуулж буй этгээдэд үйлчлэхгүй" гэж;Дүрмийн 3.5.2.9 дэх заалтад "таксийн үйлчилгээнд хэд хэдэн програм хангамжийг ашиглаж болох хэдий ч эдгээр програм хангамж нь нэгдсэн нэг платформ дээр суурилах замаар таксийн үйлчилгээний нэгдсэн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлнэ" гэснийг "таксийн үйлчилгээнд Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрхлэн удирддаг зорчигч тээвэр, логистикийн мэдээллийн нэгдсэн сантай холбогдож, харилцан мэдээлэл солилцох бололцоотой хэд хэдэн мэдээллийн систем, програм хангамж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглаж болох ба эдгээрийг таксийн үйлчилгээний нэгдсэн удирдлага, хяналт, зохицуулалтын дор хэрэгжүүлнэ" гэж тус тус өөрчилсүгэй.Энэхүү дүрмийг мөрдөж ажиллахыг Нийтийн тээврийн үйлчилгээний газар /Ч.Сайханбаяр/, "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ /Б.Гүрсоронзон/ болон "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ /Р.Буд/-т тус тус даалгасугай. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт, шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын газар /М.Энхболд/-д үүрэг болгосугай.

САЙД   Л.ХАЛТАР