- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ТАЙЛАНГИЙН ХАВСРАЛТ МЭДЭЭ, НӨХӨХ ЗААВАРТ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
Дугаар A/68
2021 оны 7 дугаарсарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
ТАЙЛАНГИЙН ХАВСРАЛТ МЭДЭЭ, НӨХӨХ ЗААВАРТ
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, 8.4, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/56 дугаар тушаалаар батлагдсан "Тайлангийн маягт, хавсралт мэдээ, нөхөх заавар"-т доор дурдсан агуулгатай нэмэлт оруулсугай.
1.1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн маягтыг нөхөх зааврын 13-т "Татвар ногдуулах орлого буюу 24 дүгээр мөрийн дүн нь 21 дүгээр мөрийн дүн дээр 22 дугаар мөрийн дүнг нэмж, 23 дугаар мөрийн дүнг хассан дүнгээр тодорхойлогдоно" гэсний дараа "Энэ дүн нь Санхүүгийн болон татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлан /СТ-30/-гийн 13 дугаар мөрийн дүнтэй тэнцүү байна", 14-т "Сайн дурын даатгалын хураамжийн хэтрэлт буюу 25 дугаар мөрийн дүн нь хуулийн 13.2.6, 13.2.7-д заасан тухайн татварын жилийн албан татвар ногдуулах орлогын 15 хувиас хэтэрсэн дүн байна" гэсний дараа "Энэ дүн нь Санхүүгийн болон татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлан /СТ-30/-гийн 20 дугаар мөрийн дүнтэй тэнцүү байна".
2.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хавсралт мэдээ "Санхүү болон татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг тооцоолох мэдээ /ХМ-02(9)/-г "Хойшлогдсон татварын хөрөнгө, өр төлбөрийн тооцоолол /ХМ-02(09)" гэж өөрчилсүгэй.
3.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн маягтыг нөхөх зааврын 11, 12, 41-д заасныг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"11. Татвар төлөхийн өмнөх ашиг, алдагдлыг нэмэгдүүлэх дүн буюу 22 дугаар мөрийн дүн нь Санхүүгийн болон татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг тооцоолох мэдээ /ХМ-02(9)/-ний байнгын болон түр зөрүүгийн нэмэгдүүлэх дүн 2, 10 дугаар мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно" гэснийг "11.Татвар төлөхийн өмнөх ашиг, алдагдлыг нэмэгдүүлэх дүн буюу 22 дугаар мөрийн дүн нь Санхүүгийн болон татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлан /СТ-30/-гийн байнгын зөрүү болон түр зөрүүгийн нэмэгдүүлэх дүнгийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно."
"12.Татвар төлөхийн өмнөх ашиг, алдагдлыг бууруулах дүн буюу 23 дугаар мөрийн дүн нь Санхүүгийн болон татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг тооцоолох мэдээ /ХМ-02(9)/-ний байнгын болон түр зөрүүгийн нэмэгдүүлэх дүн 5, 14 дүгээр мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно" гэснийг "12.Татвар төлөхийн өмнөх ашиг, алдагдлыг бууруулах дүн буюу 23 дугаар мөрийн дүн нь Санхүүгийн болон татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлан /СТ-30/-гийн байнгын зөрүү болон түр зөрүүгийн бууруулах дүнгийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно."
"41.Нийт төлбөл зохих албан татвар буюу 59 дүгээр мөрийн дүнг 54 дүгээр мөрийн дүнгээс 57, 58 дугаар мөрүүдийн дүнг хасаж тодорхойлно" гэснийг "41.Нийт төлбөл зохих албан татвар буюу 59 дүгээр мөрийн дүнг 31 дүгээр мөрийн дүнгээс 57, 58 дугаар мөрүүдийн нийлбэр дүнг хасаж, 51 дүгээр мөрийн дүнг нэмж, 52, 53 дугаар мөрүүдийн дүнг хасаж тодорхойлно" гэж.
4.Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Татвар төлөгчид үйлчлэх газар /Б.Буяннэмэх/, Мэдээллийн технологийн төв /М.Чойжилсүрэн/-д тус тус даалгасугай.
ДАРГАБ.ЗАЯАБАЛ
Хойшлогдсон татварын хөрөнгө, өр төлбөрийн тооцоолол /ХМ-02(9)/
(оны эхнээс өссөн дүнгээр, төгрөгөөр)
Д/Д |
Үзүүлэлт |
Хойшлогдсон татварын хөрөнгө |
Хойшлогдсон хөрөнгийн өр төлбөр |
||||||||
Хасагдах түр зөрүүгийн |
Түр зөрүү |
Хасагдах түр зөрүүгийн эцсийн үлдэгдэл |
Татвар ногдох |
Түр зөрүү |
Татвар ногдох түр зөрүүгийн эцсийн үлдэгдэл |
||||||
Эхний үлдэгдэл |
Эхний үлдэгдлийн залруулга |
Дебит |
Кредит |
Эхний үлдэгдэл |
Эхний үлдэгдлийн залруулга |
Дебит |
Кредит |
||||
А |
Б |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
... |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
... |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хүлээн зөвшөөрсөн хасагдах/татвар ногдох түр зөрүүгийн нийт дүн |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Татварын тайлангаарх өмнөх жилүүдийн алдагдлын нийт дүн |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Татварын дундаж хувь хэмжээ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хойшлогдсон татварын хөрөнгө/өр төлбөрийн нийт дүн |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Анхааруулга: Тайлант хугацааны татварын авлага, өглөг болон хойшлогдсон татварын хөрөнгө, хойшлогдсон татварын өр төлбөрийг цэвэр дүнгээр Санхүүгийн тайланд толилуулахгүй.
Татварын тайлан, хавсралт мэдээг
Татварын удирдлагын нэгдсэн системээс
үүсгэсэн кодоор баталгаажуулна.
Текст томруулах
A
A
A
