- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 140
Улаанбаатар хот
ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭХ ТУХАЙ
Монгол Улсын хилийн тухай хуулийн 29.10-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Хилийн боомтын захиргаа байгуулах тухай" Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 142 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Хилийн боомтын захиргааны зохион байгуулалтын бүтэц"-ийг хавсралт ёсоор өөрчлөн баталсугай.
2.Хилийн боомтын захиргааны орон тооны дээд хязгаарыг 52 байхаар шинэчлэн тогтоосугай.
3.Хилийн боомтын захиргааны орон тоо, чиг үүргийг батлагдсан төсөвтөө багтаан оновчтой тогтоож, батлахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгад даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хилийн боомтын захиргаа байгуулах тухай" Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 142 дугаар тогтоолын 3 дахь хэсэг, "Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 358 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, БООМТЫН СЭРГЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА Б.ТУЛГА

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 84
Улаанбаатар хот
ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын хилийн тухай хуулийн 29.10-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Хилийн боомтын захиргаа байгуулах тухай" Засгийн газрын 2022 оны 142 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Хилийн боомтын захиргааны зохион байгуулалтын бүтэц"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Хилийн боомтын захиргааны орон тооны дээд хязгаарыг 52 байхаар тогтоосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хилийн боомтын захиргааны зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэх тухай" Засгийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 140 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, БООМТЫН СЭРГЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА Б.ТУЛГА
Текст томруулах
A
A
A
