A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 142

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Журам батлах тухай" Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 128 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Зэвсэгт хүчний хөгжлийн санг бүрдүүлэх, зарцуулах журам"-ын 1.2-т "Засгийн газрын тусгай сангийн тухай," гэсний дараа "Зэвсэгт хүчний тухай," гэж нэмсүгэй.

2.Мөн журмын 1.2-т "Энхийг дэмжих ажиллагааны тухай," гэснийг "Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай," гэж, 3.1-т "Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12.2-т заасан" гэснийг "Зэвсэгт хүчний тухай хуулийн 181.2-т заасан" гэж, 3.2-т "Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12.3-т заасан" гэснийг "Зэвсэгт хүчний тухай хуулийн 181.3-т заасан" гэж тус тус өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР