A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 143

Улаанбаатар хот

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх зорилгоор Монгол Улсын баруун хил дээр 1948 онд болсон зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойг Ховд аймгийн Булган суманд 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлсүгэй.

2.Ойд бэлтгэх, зохион байгуулах үүрэг бүхий комиссын бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

3.Ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, шаардагдах хөрөнгийг батлагдсан төсвийн хүрээнд санхүүжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Комиссын дарга Х.Нямбаатарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР