- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТАЛБАЙН СОЛБИЦЛЫГ БАТЛАХ, ЭРХ ОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 129
Улаанбаатар хот
ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТАЛБАЙН СОЛБИЦЛЫГ БАТЛАХ, ЭРХ ОЛГОХ ТУХАЙ
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3.3, 8.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх Төв аймгийн Угтаалцайдам, Цээл, Заамар сумдыг холбох 122.4 км хатуу хучилттай авто зам, барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.
2.Батлагдсан солбицол бүхий талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх олгохыг Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарт даалгасугай.
(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2023 оны 349 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)
3.Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах болон зам барилгын ажлын явцад түүх, соёлын дурсгалт эд зүйл илрэх тохиолдолд холбогдох эрх бүхий байгууллагад нэн даруй мэдээлэх, зам барилгын ажил дууссаны дараа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талбайг холбогдох стандарт, нормын дагуу нөхөн сэргээж, орон нутгийн эрх бүхий байгууллагад зохих ёсоор хүлээлгэн өгөхийг ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нарт тус тус үүрэг болгосугай.
4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нарт тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР
Текст томруулах
A
A
A
