- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- САЙНШАНД СУМЫН СУУРИН МАЛ МАЛЛАГААНЫ БҮС ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №13. 2023.05.03/

ДОРНОГОВЬ АЙМАГ САЙНШАНД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр
Дугаар 12/04
Сайншанд сум
СУУРИН МАЛ МАЛЛАГААНЫ БҮС ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.13, 35.1.14 дэх заалт, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4, 52.6. дахь заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Сайншанд сумын суурин мал маллагааны 1 дүгээр бүсийг 7 дугаар багийн "Төмөр замын гарам", 2 дугаар бүсийг 8 дугаар багийн "Замын-Үүд сум руу явах босоо тэнхлэгийн авто зам", 3 дугаар бүсийг 2 дугаар багийн "Дэнж гудамжны төмөр замын гарам", 4 дүгээр бүсийг 6 дугаар багийн "Монгол тарвас" ХХК хүртэлх газар, 5 дугаар бүсийг "Зүүнбаян тосгоны төв цэгээс 5 километрийн радиуст", 6 дугаар бүсийг 2 дугаар багийн "Гурван замын уулзварын төв цэгээс 3 километрийн радиуст нутгаас гадагш" байхаар тус тус тогтоосугай.
2.Сумын суурин мал маллагааны бүс тогтоосон байршил зураглалыг 1 дүгээр, мал маллагааны бүсэд мөрдөгдөх журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай
3.Сумын төвд мал маллаж буй малчин өрхийг тогтоосон бүс нутагт шилжүүлж, журмын хэрэгжилтийг хангуулан ажиллахыг сумын Засаг дарга (Ч.Түвшинтөр)-д даалгасугай.
4.Захиргааны хэм хэмжээний актыг Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлэхийг сумын Засаг дарга (Ч.Түвшинтөр)-д даалгасугай.
ДАРГА А.ЭНХЗАЯА
Текст томруулах
A
A
A
