A

A

A

Бүлэг: 1979

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 11/07

Ховд

НЭГЖ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлиийн 9.1.4 дэх заалтууд, аймгийн Засаг даргын саналыг тус тус үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1."Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тариф"-ыг хавралтаар баталсугай.

2.Батлагдсан нэгж тарифыг аймгийн хэмжээнд мөрдүүлж, хөтөлбөрийн хэрэгжилтийг жил бүр тайлагнаж ажиллахыг аймгийн Засаг дарга (Э.Болормаа)-д даалгасугай.

3.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг аймгийн Засаг дарга (Э.Болормаа)-д үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА Г.ПҮРЭВГАНДИ