A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 24

Төрийн ордон, Улаанбаатар хот

Тогтоолын төсөл буцаах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн "Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР