A

A

A

Бүлэг: 1979

СҮХБААТАР АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр

Дугаар А/12

Баруун-Урт

ҮНЭ ТАРИФ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3, 26 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Зохицуулах зөвлөлийн хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сүхбаатар аймгийн Дарьганга сумын "Дарьганга тохижилт үйлчилгээ" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/-ын эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2023 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Дарьганга тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-ийн дарга /С.Мөнх-Эрдэнэ/-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн тариф батлах тухай 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 04 тоот, 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 05 тоот тогтоолуудыг тус тус хүчингүйд тооцсугай.

4.Энэхүү тогтоолын биелэлтийг хангуулах, хяналт тавьж ажиллахыг орон тооны гишүүн /Ш.Мандахнар/-д даалгасугай.

ДАРГА Г.МӨНХЗАЯА

ГИШҮҮД Ш.МАНДАХНАР

Г.СУГАРАА