A

A

A

Бүлэг: 1979

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ

ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ

ТОГТООЛ

2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 30

Улаанбаатар хот

"ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭНИЙ ДУГААРЫН

АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ БҮРТГЭХТЭЙ ХОЛБОГДСОН ЖУРАМ"-Д

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9, 9.1.15 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 74 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам"-ын 2 дугаар зүйлийн 2.1.2, 3 дугаар зүйлийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн Хүснэгт 1, 4.4, 4.6, 4.7, 4.10, 4.14, 4.16, 4.17, 5 дугаар зүйлийн 5.4.5, 5.4.12, 5.5.2.1-5.5.2.4 дэх заалтуудад дараах агуулга бүхий нэмэлт, өөрчлөлтийг тус тус оруулсугай.

1.1 .Журмын 5 дугаар зүйлд "5.4.12.Мессежийн тусгай дугаарын бүртгэлд давхцал үүсгэхгүйн тулд тусгай дугаарт мессежийн үйлчлэгч нь бусад үйлчлэгчийн энэхүү журмын 5.4.2-д заасан тусгай дугаарын нэгдсэн сан болон энэхүү журмын 1.5-д заасан нэгдсэн системтэй бодит хугацаанд холбогдож, тухай бүр мессежийн тусгай дугаарын бүртгэлийн мэдээллийг солилцдог байна." гэж; 2.1.2дахь заалтын "мэдээлэл лавлах үйлчилгээ," гэсний дараа "олон улсын интернэт телефон ярианы үйлчилгээнд ашиглагдах" гэж; 3.1.1 дэх заалтын "...дугаарлалт" гэсний дараа "болон 1111 тусгай дугаарыг;" гэж тус тус нэмэх;

1.2 .Журмын "4.6.Үйлчилгээ эрхлэгч нь дугаар нэмж авах хүсэлтийг энэхүү журмын 4.5-д заасны дагуу олгохоор хуваарилсан багцыг бүтнээр нь аваагүй бол тухайн багцаас, хэрэв бүтнээр нь авсан бол шинэ багцаас гаргана." гэснийг "4.6.Үйлчилгээ эрхлэгч нь дугаар нэмж авах хүсэлтийг энэхүү журмын 4.5-д заасны дагуу өмнө олгохоор хуваарилсан багцыг бүтнээр нь аваагүй бол тухайн багцаас, хэрэв бүтнээр нь авсан бол дугаар ашиглах төлөвлөгөөг үндэслэн өмнө олгосон нийт багц дугаарлалтын ашиглалт 60 хувиас багагүй тохиолдолд шинэ багц дугаарлалтаас хуваарилж, олгоно." гэж;

"4.10.Мессежэд суурилсан мэдээлэл, лавлах үйлчилгээнд ашиглах тусгай дугаарыг тусгай дугаарт мессежийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид (цаашид "Тусгай дугаарт мессежийн үйлчлэгч" гэх) 100 /нэг зуун/ дугаараар багцалж олгоно." гэснийг "4.10.Тусгай дугаарт мессежийн дугаарыг Мэдээллийн сүлжээ ашиглах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй тусгай дугаарт мессежийн үйлчилгээ эрхлэгч (цаашид "Тусгай дугаарт мессежийн

үйлчлэгч" гэх)-д хуваарилах бөгөөд тусгай дугаарт мессежийн үйлчлэгч нь дугаарыг цааш хэрэглэгчид нэг бүрчлэн олгоно." гэж;

"4.14.Зохицуулах хорооны ажлын алба шаардлага хангасан баримт бичгийг хүлээж авснаас хойш ажлын 21 хоногт багтаан шийдвэрлэн дугаар хүсэгчид албан тоотоор эргэж мэдэгдэнэ." гэснийг "4.14.Зохицуулах хорооны ажлын алба шаардлага хангасан баримт бичгийг хүлээж авснаас хойш ажлын 22 хоногт багтаан Хороонд танилцуулж, шийдвэрийг дугаар хүсэгчид албан тоотоор эргэж мэдэгдэнэ." гэж;

"4.16.Мессежид суурилсан мэдээлэл, лавлах үйлчилгээнд ашиглах тусгай дугаарыг контентын үйлчилгээ эрхлэх холбогдох (тусгай дугаарт мессежийн үйлчилгээ эрхлэх) тусгай зөвшөөрөл бүхий этгээдэд ашиглуулахаар олгож, гэрээ байгуулна." гэснийг "4.16.Мессежэд суурилсан мэдээлэл, лавлах үйлчилгээнд ашиглах тусгай дугаарыг мэдээллийн сүлжээ ашиглах, үйлчилгээ эрхлэх холбогдох тусгай зөвшөөрөл бүхий этгээдэд ашиглуулахаар олгож, гэрээ байгуулна." гэж;

"5.4.5.Мессежийн тусгай дугаар ашиглан үзүүлж буй үйлчилгээ нь "Тоон контентын зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага"-д нийцсэн байна" гэснийг "5.4.5.Мессежийн тусгай дугаар ашиглан үзүүлж буй үйлчилгээ нь Мэдээллийн сүлжээ ашиглах, үйлчилгээ эрхлэхтэй холбоотой нөхцөл шаардлагад нийцсэн байна" гэж тус тус өөрчлөн найруулах.

1.3 .Журмын дөрөвдүгээр зүйлийн Хүснэгт 1-ийн 3 дахь мөрийн "Олгох нөхцөл" баганын 4 дэх нөхцөлийн "Тоон контентын зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага"-г хангасан байна" гэснийг ""Мэдээллийн сүлжээ ашиглах, үйлчилгээ эрхлэхтэй холбоотой нөхцөл, шаардлага"-г хангасан байна" гэж; 4.4 дэх хэсгийн "Зохицуулах хорооны дарга" гэснийг "Зохицуулах хорооны хуралдаанаар хэлэлцэж" гэж; 4.7 дахь хэсгийн "Ингэхдээ" гэснийг "Дугаарыг олгохдоо" гэж; 5.5.2.1-5.5.2.4 дэх заалтын "регистрийн дугаар" гэснийг "иргэний бүртгэлийн дугаар" гэж тус тус өөрчлөх.

1.4.Журмын 4.17 дахь хэсгийг хасах.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЧИНЗОРИГ

ХОРООНЫ ХУРАЛДААНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НАРАНМАНДАХ