- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/Бараа, бүтээгдэхүүн, ашигт малтмалыг үйлдвэрлэл, борлуулалт, экспорт, импортын үе шат бүрээр мэдээллийн нэгдсэн санд бүртгэх журам/, /ЗХХАЭ № 14. 2023.05.11/

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр
Дугаар А/89
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1."Бараа, бүтээгдэхүүн, ашигт малтмалыг үйлдвэрлэл, борлуулалт, экспорт, импортын үе шат бүрээр мэдээллийн нэгдсэн санд бүртгэх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Татварын ерөнхий газар /Б.Заяабал/, Гаалийн ерөнхий газар /Р.Отгонжаргал/-т тус тус үүрэг болгосугай.
САЙД Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
