A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар 136

Улаанбаатар хот

ИТГЭЛЦЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ДООД ХЭМЖЭЭ, ҮЕ ШАТТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХУВААРЬ БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг Улаанбаатар хотод 5,000,000,000 (таван тэрбум) төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр, Дархан-Уул аймгийн Дархан сумдад 1,200,000,000 (нэг тэрбум хоёр зуун сая) төгрөг, бусад аймаг, сумдад 400,000,000 (дөрвөн зуун сая) төгрөг байхаар тус тус тогтоосугай.

2.Банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхэлж буй банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх хуваарийг хавсралтаар баталсугай.

3.Энэхүү тогтоолыг баталсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 441 дүгээр тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд даалгасугай.

ДАРГА   Д.БАЯРСАЙХАН

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 555

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 14 дүгээр зүйлийн 14.2, 14.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Банк бус санхүүгийн үйл ажиллагааны болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, хорогдуулах, шинээр хувьцаа гаргах, худалдах, шилжүүлэхэд мөрдөх журам"-ыг хоёрдугаар хавсралтаар, "Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх хуваарь"-ийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 210, 441, 2020 оны 10, 495, 998, 2023 оны 136, 434, 794 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд даалгасугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН