A

A

A

Бүлэг: 1979

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 42

Дархан

ОРОН НУТГИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ЖУРАМ, ЖИШИГ ҮНИЙГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.13, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1."Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн жишиг үнийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг хангуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга (Б.Азжаргал)-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам, жишиг үнийг батлах тухай " 13/02, 2019 оны "Журам, тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай" 15/05 дугаар тогтоолыг тус тус хүчингүйд тооцсугай.

ДАРГА   С.НАСАНБАТ