- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ГЭРЭЭТ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ӨНГӨ, ЯЛГАХ ТЭМДЭГ, ДҮРЭМТ ХУВЦАС ӨМСӨЖ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ № 14. 2023.05.11/

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар А/337
Улаанбаатар хот
ГЭРЭЭТ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ӨНГӨ, ЯЛГАХ ТЭМДЭГ, ДҮРЭМТ ХУВЦАС ӨМСӨЖ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, "Гэрээт харуул хамгаалалтын тухай" хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Гэрээт харуул хамгаалалтын байгууллагын ажилтны дүрэмт хувцасны загвар, өнгө, материалын ялгаа"-г нэгдүгээр, "Ялгах тэмдэг, дүрэмт хувцас өмсөж хэрэглэх журам"-ыг хоёр дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тэргүүн дэд дарга (бригадын генерал Ц.Ням-Очир)-д үүрэг болгосугай.
3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2008 оны 126 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БОЛД
Текст томруулах
A
A
A
