- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ № 14. 2023.05.11/

БАЯНХОНГОР АЙМГИЙН БУУЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр
Дугаар 10/03
Буянт
МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 63.1, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны ээлжит 10 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын малчин болон мал бүхий этгээдийн нэг малын тоо, толгойд төлөх татварын хэмжээг адуу-500, хонь-300, ямаа-500 төгрөгөөр, үхэр болон тэмээг 0 төгрөгөөр тус тус тогтоосугай.
2.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны "Малын тоо, толгойн албан татвар тогтоох тухай" 01 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Тогтоолыг иргэдэд сурталчлах, татвар төвлөрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга (Д.Лхагвадорж)-д, Малын тоо, толгойн албан татварын төвлөрүүлэлт, хуваарьлалт, зарцуулалт, төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнд байнгын хяналт тавьж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар хэлэлцүүлж ажиллахыг Байгаль орчин, Хөдөө аж ахуйн хөгжлийн хорооны дарга, гишүүдэд үүрэг болгосугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (М.Сарантуяа)-д даалгасугай.
ДАРГА Ш.ТӨМӨР
Текст томруулах
A
A
A
