- Нүүр
- Зөвлөл, хороо, бусад байгууллага
- ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2023 ОНЫ 27 ДУГААР ТОГТООЛЫН ЗААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ,
АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ,
ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН
ТОГТООЛ
2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр
Дугаар 44
Улаанбаатар хот
ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2023 ОНЫ 27 ДУГААР
ТОГТООЛЫН ЗААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Зохицуулах зөвлөлийн 2023 оны 27 дугаар Архангай аймгийн "Ар ус ундарга" ХХК-ийн цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, бохир усны суурь хураамж батлах тухай" тогтоолын 4 дэх заалтын "2018 оны" гэснийг "2017 оны" болгон өөрчилсүгэй.
2.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.
ДАРГА Ж.БАТСУУРЬ
ГИШҮҮН Л.БОЛД
Ж.ДАВААЦЭРЭН
Ч.ЭРДЭНЭЧИМЭГ
Текст томруулах
A
A
A