A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛС

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ

ТОГТООЛ

2023 оны 04 дүгээр сарын 21 өдөр 

Дугаар 142 

Улаанбаатар хот

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.11, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 179 дүгээр тогтоолоор баталсан "Тохиромжтой этгээдийг тодорхойлох журам"-д доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт, дэд заалт нэмсүгэй:

1/Журмын 2.6 дахь хэсэг:

"2.6.Энэ журмын 1.2.2, 1.2.3-т заасан хувьцаа эзэмшигчид төрийн эрх бүхий байгууллагаас албадлагын эсхүл захиргааны шийтгэлгүй байх, эсхүл гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх шалгуурыг тавина."

2/Журмын 1.2.5 дахь заалт:

"1.2.5.Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан этгээд, эрх бүхий албан тушаалтан."

3/Журмын 3.2.1.6 дахь дэд заалт:

"3.2.1.6.мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, менежерээр томилогдох этгээд, комплайнсын ажилтан нь Хорооноос хүлээн зөвшөөрсөн сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх;"

4/Журмын 3.2.1.7 дахь дэд заалт:

"3.2.1.7.энэ журмын 3.2.1.1-3.2.1.3, 3.2.1.5-д заасан үйл ажиллагаа эрхлэгчийн комплайнсын ажилтан нь:

а)бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

б)Хорооноос хүлээн зөвшөөрсөн сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх."

5/Журмын 3.2.1.1 дэх дэд заалтын г) дэх дэд заалт:

"г)санхүүгийн салбарт таваас доошгүй жил ажилласан туршлагатай этгээдийг энэ журмын 3.2.1.1.а-д заасан шалгуурыг хангасанд тооцно."

2.Мөн журмын 4.2, 5.4 дэх хэсгийн "1.2-т" гэсний дараа "заасан" гэж, 4.8.3 дахь заалтын "тушаалтны" гэсний дараа "болон комплайнсын ажилтны" гэж, 3.2.1.1.б дэх дэд заалтын "тухайн" гэсний өмнө "удирдах түвшний, эсхүл" гэж тус тус нэмсүгэй.

3.Мөн журмын дараах заалт, дэд заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/Журмын 1.2.1 дэх заалт:

"1.2.1.хууль тогтоомжид заасны дагуу зөвшөөрөл, бүртгэлтэйгээр эрхлэх санхүүгийн, санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхээр Хороонд хүсэлт гаргагч, зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээд, тэдгээрийн эрх бүхий албан тушаалтан, комплайнсын ажилтан;"

2/Журмын 1.2.2 дахь заалт:

"1.2.2.энэ журмын 1.2.1-т заасан хүсэлт гаргагч, зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй хуулийн этгээдийн хувьцааны тав, түүнээс дээш хувийг дангаар болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшигч, эсхүл эзэмших хүсэлт гаргасан этгээд, Хорооноос шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хувьцааны таваас доош хувийн эзэмшигч (цаашид "хувьцаа эзэмшигч" гэх);"

3/Журмын 1.2.3 дахь заалт:

"1.2.3.энэ журмын 1.2.2-д заасан хувьцаа эзэмшигч нь дахин хуулийн этгээд байх тохиолдолд түүний хувьцааг нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээд эзэмшиж байхаас үл хамааран тэдгээр хуулийн этгээдийн хувьцааны тав, түүнээс дээш хувийг дангаар болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшигч, Хорооноос шаардлагатай гэж үзсэн эрх бүхий албан тушаалтан;"

4/Журмын 3.1.3.2 дахь дэд заалт:

"3.1.3.2.Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаал, эдийн засгийн болон терроризм, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, тэдгээрийг санхүүжүүлэх, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээгээгүй, эсхүл хүлээж байгаагүй байх."

5/Журмын 3.1.4.1 дэх дэд заалт:

"3.1.4.1.энэ журмын 3.2.1.1, 3.2.1.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь санхүүгийн үйлчилгээ, үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлд оногдуулсан зөрчлийн шийтгэл, торгууль, бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж, барагдуулсан байх;"

6/Журмын 3.1.4.2 дахь дэд заалт:

"3.1.4.2.Монгол Улсын болон гадаад улсын нутаг дэвсгэрт сүүлийн хоёр жилийн хугацаанд бизнесийн ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй байх;"

7/Журмын 3.1.4.3 дахь дэд заалт:

"3.1.4.3.энэ журмын 3.2.1.4-3.2.1.6-д заасан үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь тухайн үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлд оногдуулсан зөрчлийн шийтгэл, торгууль, бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж, барагдуулсан байх;"

8/Журмын 3.2.1.1 дэх дэд заалт:

"3.2.1.1.банк бус санхүүгийн байгууллага, даатгагч, даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгч, үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага зэрэг эрх бүхий албан тушаалд томилогдох этгээд нь:"

9/Журмын 3.2.1.4 дэх дэд заалт:

"3.2.1.4.үл хөдлөх эд хөрөнгө зуучлагч, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, комплайнсын ажилтан зэрэг эрх бүхий албан тушаалд томилогдох этгээд нь Хорооноос хүлээн зөвшөөрсөн сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх;"

10/Журмын 3.2.2.1 дэх дэд заалт:

"3.2.2.1.Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаал, эдийн засгийн болон терроризм, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, тэдгээрийг санхүүжүүлэх, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээгээгүй, эсхүл хүлээж байгаагүй байх."

11/Журмын 3.2.3.1 дэх дэд заалт:

"3.2.3.1.энэ журмын 3.2.1.1-3.2.1.3, 3.2.1.7-д заасан албан тушаалд томилогдох этгээд нь санхүүгийн үйлчилгээ, үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлд оногдуулсан зөрчлийн шийтгэл, торгууль, бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж, барагдуулсан байх;"

12/Журмын 3.2.3.2 дахь дэд заалт:

"3.2.3.2.энэ журмын 3.2.1.4-3.2.1.6-д заасан албан тушаалд томилогдох этгээд нь тухайн үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлд оногдуулсан зөрчлийн шийтгэл, торгууль, бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж, барагдуулсан байх;".

13/Журмын 3.2.3.3 дахь дэд заалт:

"3.2.3.3.Монгол Улсын болон гадаад улсын нутаг дэвсгэрт сүүлийн хоёр жилийн хугацаанд бизнесийн ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй байх;"

14/Журмын 3.2.1.1 дэх дэд заалтын a) дахь дэд заалт:

"a)банк, санхүү, бизнесийн удирдлага, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, мэдээллийн технологи, математик, статистик, инженерчлэл, хууль, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;"

15/ Журмын 3.2.1.3 дахь дэд заалтын a) дахь дэд заалт:

"a)банк, санхүү, бизнесийн удирдлага, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, мэдээллийн технологи, математик, статистик, инженерчлэл, хууль, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;"

4.Мөн журмын 1.1 дэх хэсгийн "холбогдогч" гэснийг "хамтран оролцогч" гэж, мөн хэсгийн "хуулийн этгээдийг" гэснийг " мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийг" гэж, 1.3 дахь хэсгийн "өмчлөгчийн хувьд энэ журмаар" гэснийг "өмчлөгчид энэ журмын 2.5-д" гэж, 2.1.1.4, 3.1.4 дэх заалтын "нэр хүндтэй" гэснийг "зөрчилгүй" гэж, 2.1.2.3, 3.2.3 дахь заалтын "ёс зүйн нэр хүндтэй" гэснийг "бизнесийн болон ёс зүйн зөрчилгүй" гэж, 2.1.2.4, 3.2.4 дэх заалтын "сонирхлыг" гэснийг "сонирхлын" гэж, 2.3 дахь хэсгийн "шалгуур" гэснийг "шалгуурыг" гэж, 3.1.4.4, 3.2.3.5 дахь дэд заалтын "хангахад" гэснийг "биелүүлэхээ" гэж, мөн дэд заалтын "мөрдөхөд бэлэн" гэснийг "мөрдөхөө бичгээр илэрхийлсэн" гэж, 3.2.1.3 дахь дэд заалтын "Банкнаас бусад санхүүгийн салбарын агент нь:" гэснийг "энэ журмын 3.2.1.1-т заасан үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах түвшний албан тушаалтан нь:" гэж, 3.2.1.5 дахь дэд заалтын "гүйцэтгэх удирдлага болон Компанийн тухай хуулийн 84.1-д заасан" гэснийг "төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага зэрэг" гэж, 4.7 дахь хэсгийн "шалгуурыг хангасан эсэхийг" гэснийг "шалгуурт үндэслэн" гэж, мөн журмын 3 дугаар хавсралтад заасан жагсаалтын 1 дүгээр хэсгийн "2.3" гэснийг "2.5" гэж тус тус өөрчилсүгэй.

5.Мөн журмын 1.1 дэх хэсгийн "тусгай" гэснийг, 5.4 дэх хэсгийн "хангаагүй," гэснийг, 4.8.1 дэх заалтын "тусгай зөвшөөрөл," гэснийг, 3.1.3.1 дэх дэд заалтын "тусгай зөвшөөрөл", "түдгэлзүүлэх,", "хязгаарлах, түр зогсоох," гэснийг, 3.2.1.1 дэх дэд заалтын дээр тодорхойлсон "Банкнаас бусад санхүүгийн байгууллагуудын хувьд:" гэснийг, 3.2.1.4 дэх дэд заалтын дээр тодорхойлсон "Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн хувьд:" гэснийг тус тус хассугай.

6.Мөн журмын 3.2.2.2, 3.2.3.4 дэх дэд заалт, 3.2.1.4 дэх дэд заалтын a) болон б) дэх дэд заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

7.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-д даалгасугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН