A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 146

Улаанбаатар хот

СОГТУУРУУЛАХ УНДААГ ИМПОРТЛОХ, ЭКСПОРТЛОХ ХИЛИЙН БООМТЫГ ТОГТООХ ТУХАЙ

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 14.13 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Улсын хилийн Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд, Чингис хаан боомтоор бүх төрлийн согтууруулах ундааг, Цагааннуур, Эрээнцав боомтоор шар айргийг импортлохоор, бүх төрлийн согтууруулах ундааг боомт харгалзахгүй экспортлохоор тус тус тогтоосугай.

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн ерөнхий газар (Р.Отгонжаргал)-т үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН