A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 145

Улаанбаатар хот

ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ

Газрын тухай хуулийн 16.1.13, 18.1.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Шинэ сэргэлтийн бодлого"-ын 3.2-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Монгол ган цогцолбор I" төсөл хэрэгжүүлэх зориулалтаар Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор сумдын нутаг дэвсгэрийн нийт 77.7 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хил заагийн эргэлтийн цэгүүдийн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.

2.Улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг зохих журмын дагуу газрын кадастрын мэдээллийн системд бүртгэж, газар ашиглуулах гэрээ байгуулахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (Ж.Батсайхан)-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Ц.ДАВААСҮРЭН