- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 74 дүгээр тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 153
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 16.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Журам батлах тухай" Засгийн газрын 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 74 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, мэдээлэл авах журам"-д доор дурдсан агуулгатай дараах заалт, дэд заалтыг тус тус нэмсүгэй:
1/ 3.6 дахь заалт:
"3.6.Засгийн газар нь төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн байгууллагын төрийн албаны хүний нөөцийн удирдлага, зохицуулалт, төлөвлөлт, дүн шинжилгээ, боловсруулалтыг хийхдээ Засгийн газрын хүний нөөцийн бодлогыг дэмжих (цаашид "ЗГХНБД" гэх) системийг ашиглана."
2/ 4.1.1.9 дэх дэд заалт:
"4.1.1.9.Тоо бүртгэлийн мэдээллийн санг ЗГХНБД системд ашиглах бололцоогоор хангах."
3/ 4.1.2 дахь заалт:
"4.1.2.Засгийн газрын Хэрэг эрхлэх газар:
4.1.2.1.ЗГХНБД системийг ашиглан төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн байгууллагын төрийн албаны хүний нөөцийн удирдлага, зохицуулалт, төлөвлөлт, дүн шинжилгээ, боловсруулалт хийх;
4.1.2.2.ЗГХНБД системийг хөгжүүлэх, системийн хэвийн тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах, системд оруулах нэмэлт, өөрчлөлтийг тухай бүр хийх."
4/ 4.1.4.3 дахь дэд заалт:
"4.1.4.3.тухайн төрийн байгууллагын дотоод программ хангамжийн хүрээнд үүссэн төрийн албан хаагчтай хамааралтай мэдээллийг ЗГХНБД системд дамжуулах."
5/ 4.1.4.4 дэх дэд заалт:
"4.1.4.4.ЗГХНБД системээр байгууллагын болон харьяа байгууллагын төрийн албан хаагчийн мэдээлэлд дүн шинжилгээ, боловсруулалт хийх."
2.Мөн журмын 2.1 дэх хэсгийн "Төрийн албаны зөвлөл хөтлөх" гэсний дараа ", Засгийн газрын Хэрэг эрхлэх газар боловсруулалт хийн ашиглах, төрийн байгууллагууд өөрт холбогдох мэдээллийг авч, ашиглах" гэж нэмсүгэй.
3.Мөн журмын "4.1.2, 4.1.2.1, 4.1.2.2, 4.1.2.3, 4.1.2.4" дэх заалт, дэд заалтын дугаарыг "4.1.3, 4.1.3.1, 4.1.3.2, 4.1.3.3, 4.1.3.4" гэж, "4.1.3, 4.1.3.1, 4.1.3.2" дахь заалт, дэд заалтын дугаарыг "4.1.4, 4.1.4.1, 4.1.4.2" гэж, "4.1.4, 4.1.4.1, 4.1.4.2, 4.1.4.3" дахь заалт, дэд заалтын дугаарыг "4.1.5, 4.1.5.1, 4.1.5.2, 4.1.5.3" гэж, 4.1.4.1 дэх дэд заалт, 5.1 дэх хэсгийн "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль" гэснийг "Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль" гэж, "Хувь хүний нууцын тухай" гэснийг "Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай" гэж тус тус өөрчилсүгэй:
4.Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн албаны зөвлөлийн төрийн албан хаагчийн нэгдсэн тоо бүртгэлийн мэдээллийн санг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын, Сангийн яамны, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны, Боловсрол, шинжлэх ухааны яамны, Улсын бүртгэлийн ерөнхий газрын, Цагдаагийн ерөнхий газрын, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын, Удирдлагын академийн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох мэдээллийн сан хооронд мэдээлэл солилцох боломж бүрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Төрийн албаны зөвлөл (Б.Баатарзориг)-д зөвлөж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
