A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 155

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1, Агаарын тухай хуулийн 6.1.11, 6.1.2, 6.2, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 8.1.2-т заасныг тус тус үндэслэн "Засгийн газарт чиглэл өгөх тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Уур амьсгалын Үндэсний хорооны ажиллах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Үндэсний хорооны ажиллах журмыг хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний хорооны дарга С.Амарсайханд даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрмийг батлах тухай" Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 333 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ