A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 141

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дотоодын цэргийн тухай хуулийн 5.1.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал объектын жагсаалт"-ын "III.Дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад байх объект" хэсгийн 3 дахь заалтын "Алтай" гэсний дараа ", Чингис" гэж нэмсүгэй.

2.Чингис хотын усны барилга байгууламжийг дотоодын цэргийн хамгаалалтад шилжүүлсэнтэй холбогдуулан шаардагдах зардлыг тухайн жилийн батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР