A

A

A

Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр

Дугаар А/99

Улаанбаатар хот

Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэмд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 15 дугаар зүйлийн 15.1.12 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дүгээр тушаалын арвангуравдугаар хавсралтаар баталсан "Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Энэхүү журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудад даалгасугай.

3.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-Шинжилгээ, 

үнэлгээ, дотоод аудитын газар /А.Мөнхбат/, Салбарын хяналтын газар /Б.Бат-Өлзий/-т үүрэг болгосугай.

4.Энэхүү тушаал гарсантай холбоотой Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/187 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД С.БЯМБАЦОГТ

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/99 дүгээр тушаалын хавсралт

МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТЭРЧ БУЙ ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, ХҮЛЭЭЛЦЭХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын хилээр нэвтэрч буй худалдан авсан болон түрээсээр ашиглах хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх /цаашид "хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх" гэх/-тэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2. Хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх үйл ажиллагаанд үнэн зөв, шуурхай, ил тод, хууль тогтоомжийг сахин мөрдөх зарчмыг баримтална.

1.3. Энэхүү журмыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Хөдөлгөөн зохицуулалтын төв, суурь бүтэц эзэмшигч, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч, өмчлөгч, түрээслэгч, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.

1.4. Хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх ажилтан, иргэн, хуулийн этгээд нь Олон улсын төмөр замын гэрээ, хэлэлцээр, Монгол Улсын хууль, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм, журам, стандарт, Монгол Улсын хил, гаалийн байгууллагын холбогдох эрх зүйн акт, хилийн төмөр замын өртөөний технологийн горим, энэхүү журмыг мөрдлөг болгон ажиллана.

1.5. Энэхүү журамд хэрэглэх нэр томьёо, тодорхойлолтыг Төмөр замын тээврийн тухай хууль, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм, журам, үндэсний стандартад заасан утгаар ойлгож хэрэглэнэ.

1.6. Монгол Улсын хилийн төмөр замын өртөө нь хөдлөх бүрэлдэхүүнд техникийн болон хил, гаалийн үзлэг, шалгалт хийх нөхцөлөөр бүрэн хангагдсан байна.

1.7. Монгол Улсын хилээр нэвтэрсэн илчит тэргийг илгээхдээ тухайн суурь бүтэц эзэмшигч байгууллагын зүтгүүрийн инженер, техникийн ажилтан ТУ-25 актыг бүрдүүлснийг үндэслэн хөдөлгөөнд оролцуулна.

1.8. Онцгой байдлын үед шуурхай нэвтрүүлэх шаардлагатай /аврах, сэргээн босгох, гал унтраах галт тэрэг, бүтээн байгуулалттай холбоотой зайлшгүй шаардлагаар нойтон түрээсээр ашиглах зам, засварын машин механизм г.м/ хөдлөх бүрэлдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд энэ журам хамаарахгүй. Харин хилийн төмөр замын өртөөний удирдлага хилээр орсон болон гарсан хөдлөх бүрэлдэхүүний талаарх холбогдох мэдээллийг Хөдөлгөөн зохицуулалтын төвд өгнө.

Хоёр. Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүнд

тавигдах техникийн шаардлага

2.1. Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүн нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

2.1.1. хөдлөх бүрэлдэхүүний баримт бичиг ньОлон улсын гэрээ, хэлэлцээр, Монгол Улсын хууль, стандартад заасан шаардлагыг хангасан байх;

2.1.2. хөдлөх бүрэлдэхүүн нь техникийн байдлыг тодорхойлох техникийн баримт бичиг /гэрчилгээ/-тэй байх;

2.1.3. хөдлөх бүрэлдэхүүн нь шинэ эсхүл ашиглалтын хугацаа нь үйлдвэрлэгчээс тогтоосон хугацааны 1/3 /гуравны нэг/-ээс хэтрэхгүй байна. Уг хугацаанаас хэтрэхгүй ашигласан хөдлөх бүрэлдэхүүнийг оруулж ирэхдээ эрх бүхий байгууллагаар засвар, оношилгоо хийлгэсэн байх, мөн техникийн бүрэн бүтэн байдал, хөдлөх бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангаж байгааг нотолсон баримт бичгийг тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллага нь бүрдүүлсэн байна.

2.1.4. худалдан авч байгаа вагоны хатуу дугаартай цутгамал эд ангийн насжилт нь вагоны ашиглагдсан хугацаанаас ихгүй байна.

2.1.5. хөдлөх бүрэлдэхүүн оруулж ирж байгаа иргэн, хуулийн этгээд нь тухайн хөдлөх бүрэлдэхүүний техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хариуцах инженер техникийн ажилчидтай байх ба шаардлагатай засвар, техникийн үйлчилгээнд хөдлөх бүрэлдэхүүнийг хамруулж, ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангасан байна.

2.2. Монгол Улсын хилээр шинээр оруулан ирж, төмөр замын тээвэрт ашиглах хөдлөх бүрэлдэхүүний техникийн нөхцөл, шаардлага, дугаарлалт, тэмдэг тэмдэглэгээ нь энэхүү журамд заасан баримт бичгийн шаардлагыг хангасан байна. Мөн тухайн улсын нутаг дэвсгэр дээр худалдан авах болон түрээслэх хөдлөх бүрэлдэхүүнд хийсэн техникийн үзлэг, акт дүгнэлтийг ирүүлсэн байна.

2.3. Олон улсын гэрээ, хэлэлцээр, Монгол Улсын хууль, стандарт, энэхүү журамд заасан шаардлагыг хангаагүй хөдлөх бүрэлдэхүүнийг Монгол Улсын төмөр замын тээврийн хөдөлгөөнд оролцуулахгүй. Монгол Улсын хилээр нэвтрүүлж, төмөр замын тээвэрт ашиглах хөдлөх бүрэлдэхүүний анхны модель зураг хийцэд өөрчлөлт оруулахгүй бөгөөд түүний эд анги, тоног төхөөрөмж бүрэн бүтэн хэвийн ажиллагаатай байвал зохино. Хөдлөх бүрэлдэхүүн нь шат бариул, гар тоормосоор бүрэн тоноглогдсон байна.

2.4. Хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүнд Гаалийн тухай хуульд заасны дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ.

2.5. Монгол Улсын төмөр замын тээвэрт ашиглагдах хөдлөх бүрэлдэхүүний түрээсийн хугацаа нь дунд засварын хугацаанаас хэтрэхгүй байна.

2.6. Монгол Улсад өмнө нь ашиглагдаж байгаагүй хөдлөх бүрэлдэхүүнийг хилээр нэвтрүүлэх тохиолдолд хийц бүтээцийн талаарх мэдээллийг Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон суурь бүтэц эзэмшигчид урьдчилан хүргүүлж, зөвшилцсөн байна.

Гурав. Монгол Улсын хилээр хөдлөх бүрэлдэхүүн нэвтрүүлэх,

бүртгэл хөтлөх

3.1. Иргэн, хуулийн этгээд нь хөдлөх бүрэлдэхүүнтэй холбоотой дараах мэдээллийг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлж, зөвшөөрөл авсны дараа Монгол Улсын хилээр нэвтрүүлнэ. Үүнд:

3.1.1. хөдлөх бүрэлдэхүүн шинээр худалдан авах, түрээслэх иргэн, хуулийн этгээдийн дүгнэлт гаргуулах албан хүсэлт;

3.1.2. хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар;

3.1.3. хөдлөх бүрэлдэхүүний төрөл, хийц, бүдүүвч, гэрэл зураг, үйлдвэрлэгчээс тогтоосон техникийн үзүүлэлт, ашиглах нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичиг;

3.1.4. хөдлөх бүрэлдэхүүнд засвар, оношилгоо үйлчилгээ хийгдсэн байдлыг тодорхойлсон баримт бичиг, техникийн байдлын талаарх дүгнэлт, гэрчилгээний хуулбар;

3.1.5. худалдан авах болон түрээслэхтэй холбоотой гэрээний хуулбар, түүний баталгаат орчуулга;

3.1.6. хөдлөх бүрэлдэхүүнийг худалдан авах, түрээслэх иргэн, хуулийн этгээд нь суурь бүтэц эзэмшигчээс тээвэрт оролцуулах тухай зөвшөөрөл;

3.2. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн баримт бичиг, холбогдох мэдээлэл, тээвэрлэгчийн саналыг үндэслэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилон ажиллуулж, хөдлөх бүрэлдэхүүний техникийн болон хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм, журам, үндэсний стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргана.

3.3. Дүгнэлт нь хөдлөх бүрэлдэхүүнийг Монгол Улсын төмөр замын тээвэрт ашиглах, эс ашиглах үндэслэл болно.

3.4. Ажлын хэсгийн ажиллах зардлыг тухайн хүсэлт гаргагч хариуцна.

3.5. Хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч болон түрээслэгч иргэн, хуулийн этгээд нь Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний талаарх шаардлагатай мэдээллийг төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний мэдээллийн нэгдсэн санд Хөдөлгөөн зохицуулалтын төвөөр дамжуулан бүртгүүлсэн байна.

3.6. Хөдөлгөөн зохицуулалтын төв нь дүгнэлт, шийдвэрийг үндэслэн худалдан авсан хөдлөх бүрэлдэхүүнд дугаар, өмчлөгчийн код, түрээсээр ашиглах хөдлөх бүрэлдэхүүнд түрээслэгчийн код шинээр олгож, мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, суурь бүтэц эзэмшигчийг мэдээллээр ханган ажиллана.

3.7. Үйлдвэрлэгчээс худалдан авсан хөдлөх бүрэлдэхүүнд худалдах, худалдан авах гэрээ болон Хөдөлгөөн зохицуулалтын төвтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдлөх бүрэлдэхүүний дугаарыг урьдчилан олгож болно. Энэхүү журмын 3.2-т заасан дүгнэлтээр хөдлөх бүрэлдэхүүн тэнцээгүй тохиолдолд Хөдөлгөөн зохицуулалтын төв урьдчилан олгосон дугаарыг буцаан авна.

3.8. Хөдлөх бүрэлдэхүүнийг худалдан авах, түрээслэх иргэн, хуулийн этгээд нь төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, суурь бүтэц эзэмшигч болон техникийн үзлэг, оношилгоо, техникийн засвар үйлчилгээ хариуцан гүйцэтгэх байгууллагаас зөвлөгөө авч болно.

3.9. Хөдөлгөөн зохицуулалтын төв нь жил бүрийн эхэнд худалдан авах, түрээслэх хөдлөх бүрэлдэхүүний төрөл, тоог хөдлөх бүрэлдэхүүний эрэлт хэрэгцээ, суурь бүтцүүдийн багтаамж, галт тэрэг урсгалын тооцоололд үндэслэн, холбогдох байгууллагуудаас санал авч, Монгол Улсын хилээр нэвтрүүлэх боломжит хөдлөх бүрэлдэхүүний тоог тодорхойлно. Шаардлагатай тохиолдолд Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тодорхой хугацаанд хэсэгчлэн хязгаарлалт хийж болно.

3.10. Хөдлөх бүрэлдэхүүнийг худалдан авах, түрээслэх иргэн, хуулийн этгээд нь өөрийн салбар замтай байх эсхүл салбар зам эзэмшигч байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

3.11. Түрээсийн хөдлөх бүрэлдэхүүний гэрээний хугацаа дуусгавар болох, хөдлөх бүрэлдэхүүнийг давхар түрээслэх, хөдлөх бүрэлдэхүүн хилээр гарах тохиолдолд Хөдөлгөөн зохицуулалтын төв, суурь бүтэц эзэмшигчид заавал мэдэгдэнэ.

3.12. Хөдлөх бүрэлдэхүүнийг худалдан авах, түрээслэх иргэн, хуулийн этгээд нь техникийн дүгнэлт гарсан үед суурь бүтэц эзэмшигчтэй засвар үйлчилгээний гэрээ байгуулна.

Дөрөв. Монгол Улсын хилээр нэвтэрч буй

хөдлөх бүрэлдэхүүнийг хүлээлцэх

4.1. Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүнийг хүлээлцэхдээ суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нь энэхүү журмын 1.4, 3.1-3.2-т заасан баримт бичгийн шаардлагыг ханган бүрдүүлж хөтөлнө.

4.2. Хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх ажиллагааг тухайн суурь бүтэц эзэмшигч, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч харилцан зөвшилцөн зохион байгуулж, Монгол Улсын хилийн боомт болон хилийн өртөөнд гүйцэтгэнэ.

Тав. Хяналт, хариуцлага

5.1. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Хөдөлгөөн зохицуулалтын төв, суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч тус тусын чиг үүргийн хүрээнд энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавина.

5.2. Суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүн өмчлөгч, эзэмшигч, тээвэрлэгч нь "Төмөр замын байгууллагууд харилцан мэдээлэл солилцох журам"-д заасны дагуу ашиглагдаж байгаа болон нөөцөд шаардлагатай хөдлөх бүрэлдэхүүний парк ашиглалтын тайлан, судалгааг хагас, бүтэн жилээр гарган, Хөдөлгөөн зохицуулалтын төвд ирүүлж, тус байгууллага нь тэдгээрийн үйл ажиллагааг зохицуулан, хяналт тавина.

5.3. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Хөдөлгөөн зохицуулалтын төв, суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нь энэ журамд зааснаас өөр үйл ажиллагаа хэрэгжүүлэх, бусад баримт бичгийг иргэн, хуулийн этгээдээс шаардахгүй.

5.4. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Төмөр замын тээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль эсхүл Эрүүгийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.                            

- - - o O o - - -

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/99 дүгээр тушаалаар баталсан Монгол улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журмын нэгдүгээр хавсралт

Хүйтэн байдалд зөөвөрлөхөд зориулсан зүтгүүр (кран), моторт-вагон

галт тэрэгний (секц) техникийн байдлыг шалгах

АКТ /Маягт ТУ-25/

20__оны___сарын___өдөр бид, дор гарын үсэг зурсан бүрэлдэхүүнээр

______________________________________________________________________

(зүтгүүрийн (кран), мотортвагон, секц)

_____серийн №_____дугаартай зүтгүүрийн техникийн байдлыг шалгаж энэхүү актыг тогтоов:

а) дэлний хэмжээ хамгийн бага _________________________

хос дугуй баруун талдаа _______мм, зүүн талдаа________мм;

б) бандаж нь хамгийн их хурц ирмэгтэй __________________хос дугуй ____________________талдаа__________________мм;

в) хос дугуйн хөндлөн гүйлт ____________________________;

(хэвийн хэмжээнд)

г) бүх хос дугуйн дэлэнд _______________________________

(ямар нэгэн )

(хурц ирмэг)

д) явах ангийн хөдөлгөөнт механизмуудыг тослох төхөөрөмжүүдийг шалгасан ____________________________________________________;

(гэмтэлгүй байдалтай байх)

Үрэлдэгч эд ангиудад тосолгооны хангамж _________________________;

(хэвийн)

е) тоормос, тэр тусмаа гар тоормос________________________________;

(гэмтэлгүй)

ж) хамгаалах төхөөрөмжүүд______________________________________

(гэмтэлгүй)

з) Илчит тэрэгний засварын дүрэмд тусгагдсан гүйлтийн болон дэмжих тэргэнцрийн хяналтын хэмжээсүүдийн байдал__________________;

и) Дагалдан хүргэгчид зориулсан зуух болон ороор тоноглосон _____________________________________________________________;

(зүтгүүрийн (моторт вагон) үйлдвэрлэгчийн зургийн шаадлага эсвэл ПКБ, ЦТ шаардлагын дагуу, хос татлагын нэгдсэн кранд чөлөөтэй хүрэх боломжтой);

к) энэ серийн шинэ зүтгүүрийг тээвэрлэх тэр тусмаа хүйтэн байдалд аюулгүй тээвэрлэх тухай зүтгүүрийн үйлдвэрийн техникийн нөхцлийн бүх шаардлагыг _____________________________________________________________;

(бүрэн гүйцэтгэх)

л) краны сум ба түүний тулгуур

(тээвэрлэлтийн байдалд бэхэлсэн)

1.___________________________________________________________________

(зүтгүүр, моторт вагон, кран, секцийн нэр)

Техник ашиглалтын журам, зүтгүүр ба моторт вагон (кран)__________ замналын хурдтайгаар тээвэрлэх зааврын шаардлагад нийцүүлэн хүйтэн байдалд тээвэрлэхэд зориулан бэлтгэгдсэн.

2. Хүйтэн байдалд зүтгүүр (кран), моторт вагон (секц) тээвэрлэхэд дагалдан хүргэгчид энэхүү актын хувийг хүлээлгэн өгсөн болно.

3.Зүтгүүрийн дагалдан хүргэгч

______________________________________________________________________

(овог нэрийг заах)

Дагалдан хүргэгчид хүйтэн байдалд зүтгүүр (кран), моторт вагон (секц) тээвэрлэх заавар болон цахилгаанжуулсан төмөр замын хэсэгт ажиллах ажилтан аюулгүй ажиллагааны зааварчилгааны мэдлэгийг эзэмшсэн болно.

Зүтгүүрийн улсын байцаагч эсвэл тээврийн хяналтын

албаны чиглэл хариуцсан байцаагч__________________________/………………… /

Депогийн дарга___________________________________________/ ……………….. /

Автотоормосын зааварлагч машинч

________________________________________________________/…………………./

ЦТ МПС зааварлагч хүлээн авагч эсвэл

Зүтгүүрийн хүлээн авагч___________________________________/…………………/

Зүтгүүрийнкран/, моторт вагоны дагалдан хүргэгч

_______________________________________________________/…………………/

_______________________________________________________/…………………/

_______________________________________________________/…………………/

---------------------

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/99 дүгээр тушаалаар баталсан Монгол улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журмын хоёрдугаар хавсралт

Хос дугуйн хэмжилт

Секц

Хос дугуйн №

Хурц ирмэг

Дэл

Бандаажны зузаан

1

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

 

 

5

 

 

 

 

 

 

 

 

МОП

Хос дугуй

Секц

1

2

3

4

5

6

Коплектор тал

 

 

 

 

 

 

 

Араатай тал

 

 

 

 

 

 

 

Авто угсраа, цас хамагч

Нэр

Дугаар

Өндөр, мм

Тайлбар

Урд авто угсраа

 

 

 

Арын авто угсраа

 

 

 

Цас хамагч

 

 

 

Цехийн мастер//

Хэмжигч техникч//

---oOo---

1