- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТАРИФ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эдэлбэр газрын 1 мкв талбайн хог хаягдлыг цэвэрлэх зардлын тариф/, /ЗХХАЭ №15. 2023.05.22/

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр
Дугаар 50
Улаанбаатар хот
ТАРИФ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, 24.1.21 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.13 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/368 дугаар тушаал, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эдэлбэр газрын 1 мкв талбайн хог хаягдлыг цэвэрлэх зардлын тарифыг 70 төгрөгөөр, 1 тонн энгийн хог хаягдлыг булшлах зардлын тарифыг 6,364 төгрөгөөр тус тус баталсугай. Энэ хэсэгт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 24/27 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
2.Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч (Д.Сумъяабазар)-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эдийн засаг, төсвийн хороо (М.Халиунбат)-д даалгасугай.
3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 182 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 109 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Ж.БАТБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
