- Нүүр
- Зөвлөл, хороо, бусад байгууллага
- АРГАЧЛАЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ
ТОГТООЛ
2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр
Дугаар 342
Улаанбаатар хот
АРГАЧЛАЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.18 дахь заалт, 9.2 дахь хэсэг, "Эрчим хүчний зохицуулах хорооны дүрэм"-ийн 2 дугаар зүйлийн 2.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1. Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 494 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Эрчим хүчний зохицуулалтын үйлчилгээний хөлс тооцох аргачлал"-ын 1 дүгээр зүйлийн 1.5-д "... эрхлэх хугацаа," гэсний дараа "үйлчлэх хүрээний нэмэгдсэн хэмжээ," гэж; 2 дугаар зүйлийн 2.1.8-д ".../Хоёр зуун тавин/ мянган төгрөг; " гэсний дараа "Q_H^P - Хийн дулаан гаргах чадвар, ккал/м3;" гэж тус тус нэмсүгэй.
2. Дээрх аргачлалд дор дурдсан заалтуудыг нэмсүгэй.
2.1. Тус аргачлалын 1 дүгээр зүйлийн 1.6-д "Хороо нь Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй зохицуулалтын үйлчилгээний хөлс төлөх тухай гэрээ байгуулна." ;
2.2. 2 дугаар зүйлийн 2.4-д "Дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээг нэмэгдүүлэхэд:
Тнд = С+Чнд:0.86 х Тхч
Тнд - Тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээг нэмэгдүүлсэн зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ;
C - Суурь хөлс; 250.0 /Хоёр зуун тавин/ мянган төгрөг;
Чнд - Үйлчлэх хүрээнд нэмэгдсэн дулааны тооцоот ачааллын хэмжээ; Гкал/ц;
Тхч - Нэг МВт чадлын хөлс; 30.0 /Гучин/ мянган төгрөг;
2.3. 2 дугаар зүйлийн 2.5-д "Цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээг нэмэгдүүлэхэд:
Тнц = С+Чнц х Тхч
Тнц - Тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээг нэмэгдүүлсэн зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ;
C - Суурь хөлс; 250.0 /Хоёр зуун тавин/ мянган төгрөг;
Чнц - Үйлчлэх хүрээнд нэмэгдсэн хүчин чадлын хэмжээ; МВт;
Тхч - Нэг МВт чадлын хөлс; 30.0 /Гучин/ мянган төгрөг;
2.4. 2 дугаар зүйлийн 2.8-д "2.8.Тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гарснаас хойш ажлын 7 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй зохицуулалтын үйлчилгээний хөлс төлөх тухай гэрээг байгуулах ажлыг Хуулийн асуудал хариуцсан нэгж хариуцан зохион байгуулна" ;
2.5. 3 дугаар зүйлийн 3.6-д "3.6.Эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүчингүй болсон тохиолдолд хэрэглэгчдийг буюу үйлчлэх хүрээг нь шилжүүлэн авсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилийн үлдсэн хугацааны тусгай зөвшөөрөл эзэмшигчид үзүүлсэн зохицуулалтын үйлчилгээний хөлсийг төлнө.";
3. Дээрх аргачлалын 2 дүгээр зүйлийн 2.1.6-д "... борлуулах дулааны хэмжээ; Гкал " гэснийг " борлуулах дулааны тооцоот ачааллын хэмжээ; Гкал/ц;" гэж; 2.5-д "гарвал Хорооны тогтоолыг үндэслэн, ажлын 3 хоногийн дотор" гэснийг "гарсан өдөр" гэж; 2.5-д "...санхүүд" гэснийг "Захиргаа, удирдлагын газарт" гэж; 2.6-д "... Санхүү" гэснийг "Хорооны нягтлан бодогч" гэж; 2 дугаар зүйлийн "2.4" гэснийг "2.6" гэж; 2 дугаар зүйлийн "2.5" гэснийг "2.7" гэж; "2.6" гэснийг "2.9" гэж; 3.2-д "...өмнөх" гэснийг "тухайн" гэж, 3.2-д "... үйлчилгээний хөлсний хэмжээг хассан дүнг" гэснийг "үйлчилгээний хөлсний тооцоолсон хэмжээг хассан дүнг" гэж, 3.4-т "...санхүүд" гэснийг "Хорооны нягтлан бодогчид" гэж тус тус өөрчилсүгэй.
4. Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Захиргаа, удирдлагын газар (А.Айдос)-т даалгасугай.
ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН
ЗОХИЦУУЛАГЧ П.ТОВУУДОРЖ
ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ
ЗОХИЦУУЛАГЧ Ц.НОРОВЖАМЦ
ЗОХИЦУУЛАГЧ Д.ЦОГОО
Текст томруулах
A
A
A