- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 05 сарын 04 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хууль тогтоомжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг нэмсүгэй:
1/13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэг:
"13.3.Хууль санаачлагч хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах судалгааг анхдагч хуулийн төсөл болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд зарчмын шинжтэй зохицуулалт шинээр нэмж оруулж байгаа хуулийн төслийг боловсруулахад хийнэ."
2/14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дахь хэсэг:
"14.4.Хууль санаачлагч тодорхой салбарын хоорондоо уялдаатай хэд хэдэн хуулийн төслийг нэгэн зэрэг хамтад нь хэлэлцүүлэхээр багцлан боловсруулж, өргөн мэдүүлж болно.
14.5.Энэ хуулийн 14.4-т заасны дагуу хэд хэдэн хуулийн төслийг багцлан боловсруулахдаа тухайн харилцааг зохицуулж байгаа ерөнхий хуулийг дагаж анхдагч хуулийн төсөл боловсруулах, шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд төсөл тус бүрийн агуулгыг нэгтгэн нэг үзэл баримтлалаар тодорхойлж болно."
3/15 дугаар зүйлийн 15.11, 15.12 дахь хэсэг:
"15.11.Энэ хуулийн 12.2.8-д заасан хуулийн төслийн үзэл баримтлалыг Монгол Улсын Ерөнхий сайд тодорхойлж, батлах бөгөөд хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу өргөн мэдүүлнэ.
15.12.Энэ хуулийн 22.1.3-т заасан хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг боловсруулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн нэрээр боловсруулж батлах бөгөөд хуулийн нэрийг өөрчлөх бол энэ талаар үзэл баримтлалын төсөлд тусгана."
4/261 дүгээр зүйлийн 261.2, 261.3 дахь хэсэг:
"261.2.Тухайн хуульд хуулийн үйлчлэх хугацааг заасан тохиолдолд тус хугацаа дуусмагц хууль хүчингүй болно.
261.3.Тухайн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг буцаан хэрэглэхгүй."
5/29 дүгээр зүйлийн 29.2-29.4 дэх хэсэг:
"29.2.Хуулийн төсөлд шаардлагатай тохиолдолд эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага, хуулийн хүчин төгөлдөр болох хугацаа, хууль буцаан хэрэглэх тухай заалт, хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалт, бусад хуулийн зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох, зарим үг, өгүүлбэр, тоо, тэмдэгт хасах талаар тусгана.
29.3.Шаардлагатай тохиолдолд бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хууль хүчингүй болсонд тооцох тухай дагалдах хуулийн төслийг боловсруулна.
29.4.Энэ хуулийн 14.5-д зааснаас бусад хуулийн төслийг дагалдуулан анхдагч болон шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэхийг хориглоно."
6/30 дугаар зүйлийн 30.8 дахь хэсэг:
"30.8.Хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд заасан агуулга ижил нэр томьёог дагаж өөрчлөх шаардлагатай тохиолдолд ижил утгаар ойлгож хэрэгжүүлэх, хэрэглэх тайлбарыг хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалтад тусгаж болно."
7/33 дугаар зүйлийн 33.3-33.6 дахь хэсэг:
"33.3.Хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгад хуулийн төсөл болон дагаж гарах хуулийн төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрд дараах мэдээллийг агуулсан тайлбарыг тусгана:
33.3.1.нэмэлт, өөрчлөлт оруулах, өөрчлөн найруулах, үг, өгүүлбэрийг хасах, хүчингүй болсонд тооцох болсон үндэслэл, шаардлага;
33.3.2.зохицуулахаар тусгасан харилцааны агуулга, зохицуулалтыг хэрхэн ойлгох тухай;
33.3.3.нэр томьёо, ухагдахууны үүсэл.
33.4.Хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгад энэ хуулийн 33.3-т заасан тайлбарыг шинэчилсэн найруулга бол бүлгээр, нэмэлт, өөрчлөлт бол зүйл, эсхүл хэсэг, заалт тус бүрээр багцлан тусгана.
33.5.Энэ хуулийн 33.3.3-т заасан хуулийн төслийн нэр томьёо, ухагдахууны үүслийг тайлбарлахад холбогдох хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж болно.
33.6.Хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэхэд хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулга, хуулийн төсөл, Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеийн хуралдааны тэмдэглэлийг ашиглаж болох бөгөөд эдгээр нь хуулийн албан ёсны тайлбар болохгүй."
8/38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэг:
"38.4.Хууль санаачлагч худалдаа, хөрөнгө оруулалт, татвар зэрэг бизнесийн орчинд нөлөөлөх хууль тогтоомжийн төсөл боловсруулсан бол энэ хуулийн 40.1.2, 40.1.3-т заасан баримт бичгийг өөрийн албан ёсны цахим хуудас болон эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд 60 хоногоос доошгүй хугацаанд байршуулж, олон нийтээс санал авна. Хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгыг англи хэл дээр орчуулж, хамтад нь байршуулна."
9/461 дүгээр зүйл:
"461 дүгээр зүйл.Хууль тогтоомжийн орчуулга хийх
461.1.Засгийн газар шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжийн орчуулгыг англи хэлээр хийнэ.
461.2.Хууль тогтоомжийн орчуулгын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжүүлж болно.
461.3.Хууль тогтоомжийн орчуулгын санг бүрдүүлэх, эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд байршуулах ажлыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.
461.4.Энэ хуулийн 38.4-т заасан хууль тогтоомжийн орчуулгыг тухайн хууль тогтоомж батлагдсанаас хойш 90 хоногийн дотор эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд байршуулна."
10/51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэг:
"51.4.Хууль тогтоомжийн зохицуулах харилцааны онцлог, асуудлаас хамааран хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийхдээ хууль тогтоомжид бүхэлд нь, эсхүл түүний зарим зүйл, хэсэг, заалтыг сонгож болно."
2 дугаар зүйл.Хууль тогтоомжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийн "саналыг" гэсний дараа "бичгээр" гэж, мөн зүйлийн 20.4 дэх хэсгийн "төслөө" гэсний дараа "түүний үзэл баримтлал, танилцуулга," гэж, 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь заалтын "бие даасан санаа" гэсний өмнө "өгүүлбэрүүд нь нэг санааг илэрхийлж байвал нэг хэсэгт тусгах ба" гэж, 29 дүгээр зүйлийн 29.1.8 дахь заалтын "удирдлага болгох" гэсний дараа "зарчим" гэж, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн "хуулийн төслийн" гэсний дараа "талаар товч болон дэлгэрэнгүй" гэж, мөн зүйлийн 33.2 дахь хэсгийн "төслийн" гэсний дараа "товч" гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтын "үзэл баримтлал," гэсний дараа "товч болон дэлгэрэнгүй" гэж, Наймдугаар бүлгийн гарчгийн "БҮРДҮҮЛЭХ," гэсний дараа "СИСТЕМЧЛЭХ," гэж, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсгийн "Засаг дарга" гэсний дараа ", хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий бусад байгууллага" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Хууль тогтоомжийн тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг:
"1.1.Энэ хуулийн зорилго нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр /цаашид "хууль тогтоомж" гэх/-ийг санаачлан боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлагыг тодорхойлох, олон нийтийн оролцоог хангах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг нийтлэх, сурталчлах, түүний хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино."
2/7 дугаар зүйлийн 7.3, 7.4 дэх хэсэг:
"7.3.Үндсэн чиглэлийн төсөлд санал өгөх байгууллага нь хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсны, эсхүл тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсний үндсэн дээр уг асуудлаар анхдагч хууль болон шинэчилсэн найруулга гаргах, эсхүл хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагыг тодорхойлно.
7.4.Үндсэн чиглэлийн төслийг Засгийн газар баталж, Улсын Их Хуралд танилцуулна."
3/12 дугаар зүйлийн 12.2.11 дэх заалт:
"12.2.11.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 4.1.4, 4.1.5, 4.1.6, 4.1.8, 4.1.12, 4.1.13-т заасан баримт бичгийг батлах тухай;"
4/14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг:
"14.3.Энэ хуулийн 14.2.1-д заасан үндэслэл, шаардлагыг хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төсөлд тодорхой тайлбарлаж тусгана. Хууль тогтоомжийн төсөл нь хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарт нийцэж байгаа эсэхийг үндэслэл, шаардлагад тодруулна."
5/15 дугаар зүйлийн 15.7.1 дэх заалт:
"15.7.1.эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн эрх зүйн салбарын нийтлэг харилцаа;"
6/30 дугаар зүйлийн 30.2, 30.3 дахь хэсэг:
"30.2.Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дэргэд хууль зүйн нэр томьёог шинжлэх ухааны үндэслэлтэй оноон тодорхойлох, жигдлэн хэвшүүлэх, нэр томьёотой холбогдсон асуудлаар зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий Хууль зүйн хэлний зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
30.3.Зөвлөл нь энэ хуулийн 30.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Монгол хэлний тухай хуульд заасан Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран ажиллаж, тодруулга авч болно."
7/38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэг:
"38.2.Хууль санаачлагч албан ёсны цахим хуудсандаа хууль тогтоомжийн төсөл болон энэ хуулийн 40.1.2, 40.1.3-т заасан баримт бичгийг байршуулж, хууль тогтоомжийн төсөлд санал өгөх хугацааг тодорхой заана."
8/45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсэг:
"45.3.Энэ хуулийн 45.1-д заасан хууль тогтоомжийн цахим санг Хууль зүйн үндэсний хүрээлэн эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд хариуцан байршуулах бөгөөд санг бүрдүүлэх, ашиглах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."
9/49 дүгээр зүйл:
"49 дүгээр зүйл.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт
үнэлгээ хийх байгууллага
49.1.Улсын Их Хурлаас хийх хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газар хамтран хэрэгжүүлнэ.
49.2.Засгийн газраас хийх хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг холбогдох төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
49.3.Энэ хуулийн 15.7.1-д заасан хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээг Хууль зүйн үндэсний хүрээлэн /цаашид "Хүрээлэн" гэх/ хэрэгжүүлнэ.
49.4.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгэх буюу хамтран ажиллаж болно.
49.5.Хүрээлэнгийн үйл ажиллагааны дүрмийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
49.6.Хүрээлэн энэ хуулийн 15.7.1-д зааснаас бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээ болон энэ хуулийн 12.1.2, 12.1.3, 12.1.4-т заасан судалгааг захиалгаар гэрээний үндсэн дээр хийж болно.
49.7.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээг тухайн төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулна."
10/51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэг:
"51.1.Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах, багц хуулийн төсөл боловсруулахад түүний хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, гарч байгаа хүндрэл, бэрхшээл, нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлж, цаашид тухайн хууль тогтоомжийг зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлно."
11/52 дугаар зүйл:
"52 дугаар зүйл.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын
үнэлгээний дүнг хэлэлцэх
52.1.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний дүнг Улсын Их Хурал, Засгийн газар жилд нэг удаа тогтмол хэлэлцэж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, хууль тогтоомжийг хооронд нь уялдуулах, системчлэн кодификаци хийх, шинээр хууль тогтоомжийн төсөл боловсруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
52.2.Улсын Их Хурал хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн батлахдаа тухайн хууль тогтоомжийн ач холбогдол, зохицуулалтын онцлогийг харгалзан шаардлагатай бол уг хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, дүнг танилцуулах хугацаатай үүргийг Засгийн газарт өгч болно."
4 дүгээр зүйл.Хууль тогтоомжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн ", түүнчлэн" гэснийг "болон" гэж, 12 дугаар зүйлийн 12.2.8 дахь заалтын "Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний" гэснийг "Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах" гэж, мөн зүйлийн 12.2.17 дахь заалтын "Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 161.1-д" гэснийг "Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21.1-д" гэж, 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалтын "үүсч" гэснийг "үүсэж" гэж, мөн зүйлийн 14.2.4 дэх заалтын "хуульд" гэснийг "шинэчлэн найруулах," гэж, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн "асуудлыг" гэснийг "асуудал" гэж, 21 дүгээр зүйлийн 21.9.1 дэх заалтын "хуульд" гэснийг "хууль болон хууль зүйн бодлогод" гэж, мөн зүйлийн 21.10 дахь хэсгийн "санал, дүгнэлтийн төслийг" гэснийг "дүгнэлтийг" гэж, мөн зүйлийн 21.12 дахь хэсгийн "саналаа" гэснийг "санал, дүгнэлтээ" гэж, мөн зүйлийн 21.13 дахь хэсгийн "эрх" гэснийг "хууль" гэж, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн "Нийгмийн харилцааны тулгамдсан асуудлыг харгалзан" гэснийг "Хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсний үндсэн дээр" гэж, 28 дугаар зүйлийн 28.2.4 дэх заалтын "нэг" гэснийг "цөөн" гэж, мөн зүйлийн 28.2.5 дахь заалтын "нэгтгэж болно." гэснийг "нэгтгэх." гэж, 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтын "үзэл баримтлалтай" гэснийг "үзэл баримтлал, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой" гэж, мөн зүйлийн 29.1.8 дахь заалтын "журам;" гэснийг "журмыг тусгасан байх." гэж, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтын "хэлээрх" гэснийг "хэл дээрх" гэж, 38 дугаар зүйлийн 38.4-38.8 дахь хэсгийн дугаарыг "38.5-38.9" гэж, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн "үүрэг бүхий холбогдох бусад" гэснийг "чиг үүрэг бүхий" гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.10 дахь заалтын "товъёг" гэснийг "товьёг" гэж, мөн заалтын "38.6-д" гэснийг "38.7-д" гэж, 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсгийн "72 цагийн дотор" гэснийг "ажлын гурван өдрийн дотор" гэж, Аравдугаар бүлгийн гарчгийн "ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ," гэснийг "ҮР ДАГАВРЫН" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Хууль тогтоомжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийн "Төрийн захиргааны төв байгууллагын саналд тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гарын үсэг зурсан байна." гэснийг, 21 дүгээр зүйлийн 21.10 дахь хэсгийн "эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл," гэснийг, мөн зүйлийн 21.11 дэх хэсгийн "Онц байдал, дайн бүхий болон дайны байдал, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлийн хугацаанд хууль санаачлагчаас тухайн нөхцөлийг арилгах, түүнийг даван туулахтай холбоотой санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлд 72 цагийн дотор саналаа хүргүүлнэ." гэснийг, 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсгийн "үндэсний аюулгүй байдлын үүднээс" гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Хууль тогтоомжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийг, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг, 12 дугаар зүйлийн 12.1.5, 12.2.4, 12.2.12, 12.2.13, 12.2.14 дэх заалтыг, 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалтыг, 26 дугаар зүйлийг, 29 дүгээр зүйлийн 29.1.9, 29.1.10, 29.1.11 дэх заалтыг, 50 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
