A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 173

Улаанбаатар хот

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 12, 15, 17, 18, 19, 20, 201 дүгээр зүйл, 21 дүгээр зүйлийн 21.1.8, 21.1.9, 21.1.12, 21.1.13, 21.1.15, 21.1.16, 21.1.17, 21.1.24, 21.1.26, 21.1.27, 21.1.28, 21.1.30, 21.1.32-21.1.38, 21.1.40, 21.1.41, 21.1.43 дахь заалт, 221, 24 дүгээр зүйл, 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.3, 25.1.7, 25.1.8, 25.1.9, 26 дугаар зүйлийн 26.1.2, 26.1.6, 26.1.7, 26.1.8, 26.1.9 дэх заалт, 26.2, 26.3, 26.4 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.4, 27.1.5, 27.1.6 дахь заалт, 27.3, 27.4, 27.5 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.8, 28.1.9 дэх заалт, 29, 32 дугаар зүйл, 33 дугаар зүйлийн 33.1.3, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.2, 35.1.3 дахь заалт, 40 дүгээр зүйлд заасан тэмдэгтийн хураамжийн хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоол гаргасантай холбогдуулан "Улсын тэмдэгтийн хураамжийн хувь, хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 199 дүгээр тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 136 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 338 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН