- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРӨЛЖСӨН БҮРТГЭЛИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 164
Улаанбаатар хот
ТӨРӨЛЖСӨН БҮРТГЭЛИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Төрөлжсөн бүртгэлийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.
2.Улсын бүртгэлийн мэдээлэлд үндэслэн хуульд заасан төрөлжсөн бүртгэл хөтөлж, сан үүсгэхийг холбогдох байгууллагуудад, уг бүртгэл хөтлөх үйл ажиллагааг цахимжуулах ажлыг холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлэхийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A
