A

A

A

Бүлэг: 1979

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/155 дугаар тушаалын хавсралт

 

ОЙН ДАГАЛТ БАЯЛГИЙГ ХАМГААЛАХ, ЗОХИСТОЙ АШИГЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Ойн дагалт баялаг /цаашид "нөөц" гэх/-ийг хамгаалах, нөөцийг тогтоох, зохистой ашиглах, нөхөн сэргээх болон хяналт тавих үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2. ''Ойн дагалт баялаг'' гэж Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12 дахь заалтад заасныг хэлнэ.

1.3. Нөөцийг бэлтгэх, технологи үйл ажиллагаанд холбогдох стандартыг мөрдөнө.

Хоёр. Нөөцийг тогтоох

2.1. Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал тухайн жилд ашиглах хуш модны самраас бусад нөөцийн дээд хязгаарыг Ойн ангийн дүгнэлт, ойн менежментийн төлөвлөгөөг үндэслэн тогтооно.

2.2. Ойн анги нь тухайн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч болон улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан өөрийн хариуцсан сумдын ойн сан дахь хуш модны самрын нөөцийг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу хэсэглэл, ялгарал тус бүрээр тодорхойлж, ургацын мэдээ, дүгнэлтийг аймаг, нийслэлийн Байгаль орчны газарт 09 дугаар сарын 01-ний дотор хүргүүлнэ.

2.3. Аймаг, нийслэлийн Засаг дарга хуш модны самар бэлтгэх эсэх талаарх саналаа Ойн ангиас судлан тогтоосон ургацын мэдээ, Байгаль орчны газрын дүгнэлтийн хамт Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тухайн оны 09 дүгээр сарын 10-ны дотор хүргүүлнэ.

2.4. Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь аймаг, нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн хуш модны самар бэлтгэх санал, ургацын мэдээнд хяналтын судалгааг холбогдох эрдэм, шинжилгээний болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан хийж, аймаг, нийслэл, сум тус бүрээр хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх талаарх дүгнэлтийг тухайн оны 10 дугаар сарын 01-ний дотор байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

2.5. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэхүү журмын 2.4-т заасан дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэл, сум тус бүрээр хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах нөөцийн дээд хэмжээг тухайн оны 10 дугаар сарын 10-ны дотор шийдвэрлэнэ.

Гурав. Нөөцийг ашиглах

3.1. Үйлдвэрлэлийн зориулалтаар нөөцийг ойн дагалт баялгийг хамгаалах, ашиглах ойн мэргэжлийн байгууллага, ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага бэлтгэх бөгөөд энэ журмын 2.1, 2.5 дахь хэсэгт заасан дээд хязгаарт багтаан сумын Засаг дарга гэрээ байгуулна.

3.2. Ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагын гэрээгээр эзэмшсэн ойн санд бусад этгээд үйлдвэрлэлийн зориулалтаар нөөцийг бэлтгэх тохиолдолд сумын Засаг дарга ойн санг гэрээгээр эзэмшигчтэй урьдчилан зөвшилцсөн байна.

3.3. Ойн анги нь энэхүү журмын 3.1-д заасан нөөц бэлтгэхээр гэрээ байгуулсан аж ахуйн нэгжид дараах шаардлагыг хангуулж, хуш модны самрыг ашиглах талбайн зураглал болон ашиглах нөөцийн хэмжээг ашиглалт явуулах талбай тус бүрээр энэхүү журмын 2 дугаар хавсралтад заасан загварын дагуу гарган, хүлээлгэн өгнө.

3.3.1. нөөцийг бэлтгэх талаар иргэдийн бүлэгтэй гэрээ байгуулж, иргэдийн мэдээллийг бүрдүүлсэн байх,

3.3.2. нөөц бэлтгэх иргэдийг хөдөлмөр хамгааллын болон ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаарх сургалтад хамруулсан байх,

3.3.3. ойн ангитай хамтран нөөцийг бэлтгэх иргэдийн бүлгийг ойн экосистемд сөрөг нөлөөгүй арга, технологиор түүж бэлтгэх талаарх сургалтад хамруулсан байх,

3.3.4. тухайн суманд бэлтгэсэн нөөцийг хүлээн авах төвлөрсөн цэгийг байгуулсан байх,

3.3.5. нөөцийг бэлтгэх онцлогт тохирсон арга зүй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхээргүй зориулалтын багаж, техник, хэрэгслээр хангагдсан байх,

3.3.6. бэлтгэсэн нөөцийг тээвэрлэх машин техникээр хангагдсан байх,

3.3.7. нөөц бэлтгэх багийн ахлагч нь байгаль орчны чиглэлийн мэргэжилтэй байх,

3.3.8. нөөц бэлтгэх баг нь хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл болон түймэр унтраах багаж хэрэгслээр хангагдсан байх,

3.4. Бэлтгэх нөөцийн дээд хязгаарт багтаан иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагад Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.29 дэх заалтад заасны дагуу Ойн анги эсхүл тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч нөөц бэлтгэх зөвшөөрлийг эрхийн бичгээр /цаашид ''эрхийн бичиг'' гэх/ олгоно.

3.5. Эрхийн бичиг нь Ойн тухай хуулийн 38.2-д заасан агуулга бүхий энэхүү журмын 1 дүгээр хавсралтад заасан загвартай байна.

3.6. Тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдсөн бүсээс нөөцийг ахуйн зориулалтаар ашиглах эрхийн бичгийг тухайн бүс нутгийг хариуцсан байгаль хамгаалагч олгоно.  

3.7. Байгаль хамгаалагч нөөцийг ахуйн зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгохдоо иргэний үнэмлэх, үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх эрх бүхий этгээдэд зөвшөөрөл олгохдоо Засаг даргатай байгуулсан гэрээ, Ойн ангиас хүлээлгэн өгсөн нөөц бэлтгэх талбайн зураг, нөөц тогтоосон баримт бичиг зэргийг шалгаж, бүртгэл хөтлөн, ойд нэвтрүүлнэ.

3.8. Үйлдвэрлэлийн зориулалтаар нөөц бэлтгэх эрхийн бичгийг тухайн газарт нэг удаа олгох ба тус газарт ахуйн болон бусад зориулалтаар нэмж зөвшөөрөл олгохгүй.

3.9. Эрхийн бичгийг 2 хувь үйлдэж, 1 дүгээр хувийг санхүүгийн тооцооны баримт болгон өөртөө үлдээж, 2 дугаар хувийг нөөц ашиглагчид олгоно.

3.10. Нөөцийг ашиглах зориулалт, хэмжээнээс хамаарч нэг удаагийн эрхийн бичгийг иргэнд 10 хүртэл хоног, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад 30 хүртэл хоногийн хугацаатай олгоно.

3.11. Байгалийн хүчин зүйлийн улмаас нөөцийг бэлтгэж амжаагүй талаарх хүсэлтийг үндэслэн, тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч нэг удаа иргэнд 5 хүртэл хоног, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад 10 хүртэл хоногийн хугацаагаар эрхийн бичгийг сунгаж болно.

3.12. Нөөц ашиглах эрхийн бичгийг Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас хэвлүүлж, Ойн ангийн хүсэлтийг үндэслэн олгоно.

3.13. Ойн анги нь хариуцсан сумддаа болон тухай сумын газар нутаг дахь тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчид эрхийн бичгийг хүлээлгэн өгнө.

3.14. Эрхийн бичиг түүний хүчинтэй байх хугацаанд дахин эрхийн бичиг олгохгүй.

Дөрөв. Нөөцийг ашиглах дээд хэмжээ

4.1. Ойн анги болон тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч нь нөөцийн тархац, нөхөн сэргээгдэх чадвар, хувийн жин, тухайн жилийн ургацын байдлыг харгалзан иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын ашиглаж болох дээд хэмжээг эрхийн бичигт зааж өгнө.

4.2. Шинжилгээ, судалгаа, ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тухайн газраас 1 удаад "Нөөцийг ашиглах дээд хэмжээ" хүснэгт 1-д заасан хэмжээнээс хэтрэхгүй байна.

4.3. Хуш модны самрыг Улсын тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдсөн бүсээс ахуйн зориулалтаар ашиглах тохиолдолд тухайн жилд тогтоосон нийт нөөцийн 40% хүртэл, бусад ойгоос ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах тохиолдолд 60% хүртэл  бэлтгэж болно.

4.4. Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага нөөцийг ашигласны төлбөр, хураамжийг тухайн сум, дүүргийн төсөвт төвлөрүүлнэ.

                                                                       

            Хүснэгт 1

Нөөцийг ашиглах дээд хэмжээ

Д/д

Нөөцийн төрөл

Бэлтгэх нөөцийн

нэр

Нөөц ашиглалтын зөвшөөрөгдөх хэмжээ

Шинжилгээ, судалгааны зориулалтаар

/1 удаа/

Ахуйн зориулалтаар

/1 удаа/

Нийт нөөцөөс үйлдвэрлэлийн зориулалтаар

/бэлтгэх хувь/

1

Эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал 

Нэн ховор ургамал

0.2 кг

-

-

2

Ховор ургамал

0.5 кг

2.0 кг

<10%

3

Элбэг ургамал

1.5 кг

5.0 кг

Газрын дээрх хэсгийн <40%

Газрын доорх хэсгийн <20%

4

Бусад нөөц

Мөөг

10 кг

20кг

40%

5

Давирхай

5 кг

20 кг

 

6

Модны холтос, үйс, /хатсан, унасан модноос ашиглана./

10 кг

15 кг

 

7

Хөвд хөвхөн

5 кг

10 кг

 

8

Хусны шүүс

3 л

5 л

 

9

Жимс, жимсгэнэ

10 кг

20 кг

40%

10

Хуш модны самар

10 кг

50 кг

<60%


Тав. Нөөцийг ашиглах хугацаа

5.1. Жимс, жимсгэнийг төрлөөр нь бүрэн боловсорч гүйцсэний дараа, 7-9 дүгээр саруудад түүж бэлтгэнэ.

5.2. Ургамлын газрын дээд хэсгийг ургах хугацааны тохиромжтой үе шатанд бэлтгэнэ.   

5.3. Үндэс, үндэслэг ишийг тухай ургамлын ургах хөгжлийн ээлжит үе шат өнгөрч, хагдралтын хугацаанд бэлтгэнэ. 

5.4  Мөөгийг 7-9 дүгээр саруудад түүж бэлтгэнэ. 

5.5. Хусны шүүсийг шүүс хөдлөлтийн үед буюу 05 дугаар сарын 1-ээс 05 дугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд бэлтгэнэ.

5.6. Модны давирхайг ургамлын ургалтын хугацаанд буюу 5 дугаар сарын 31-нээс 10 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд бэлтгэнэ.

5.7. Хуш модны самрыг 10 дугаар сарын 20-оос дараа оны 2 дугаар сарын 01-ний хооронд бэлтгэнэ.

Зургаа. Нөөцийг ашиглах иргэн, нөхөрлөл,

аж ахуйн нэгж байгууллагын үүрэг

 6.1 Нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагч нь нөөцийг бэлтгэх талбайн зураглал болон нөөц тогтоолгоход гарах зардлыг хариуцна.

 6.2. Үйлдвэрлэлийн зориулалтаар нөөцийг бэлтгэхээр гэрээ байгуулсан ойн мэргэжлийн байгууллага /ойн дагалт баялгийг хамгаалах, ашиглах/ нөөцийг бэлтгэн нийлүүлэх талаар иргэдийн бүлэг, ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагатай Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн түр болон хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

6.3. Үйлдвэрлэлийн зориулалтаар нөөцийг бэлтгэхээр гэрээ байгуулсан ойн мэргэжлийн байгууллага /ойн дагалт баялгийг хамгаалах, ашиглах/ тухайн суманд нөөцийг хүлээн авах төвлөрсөн цэгтэй байх бөгөөд тус цэгт гэрээт бэлтгэн нийлүүлэгч тус бүрээр нөөцийг бэлтгэж нийлүүлсэн талаар бүртгэл хөтлөн, хүлээн авч, төлбөр тооцоог хийж, и-баримт олгоно.

6.4. Нөөцийг хүлээн авах төвлөрсөн цэгээс гарал үүслийн гэрчилгээгээр тээвэрлэсэн нөөцийн хэмжээг тээврийн хэрэгсэл тус бүрээр бүртгэл хөтөлж, бэлтгэсэн болон тээвэрлэсэн нөөцийн талаар 7 хоног тутам Ойн ангид мэдээлэл хүргүүлнэ.

6.5. Нөөц бэлтгэх иргэдийн бүлгийн ажилчдыг хариуцсан байгаль хамгаалагчид бүртгүүлж, эрхийн бичигт заасан хугацаанд ойгоос буулгана.

6.6. Хуш модны самрыг бэлтгэж дууссаны дараа ажлын гүйцэтгэлийг Ойн ангид актаар хүлээлгэн өгч, дараа оны 2 дугаар сарын 01-ний дотор ойн сангаас нөөцийг бэлтгэж, тээвэрлэж дууссан байна.

6.7. Иргэн ахуйн зориулалтаар нөөцийг түүж ашиглахдаа зөвхөн байгаль хамгаалагчийн заасан газраас түүж бэлтгэнэ.

6.8.  Ойн дагалт баялгийг бэлтгэх үед дараах зүйлийг баримтлан ажиллана.

6.8.1. тухайн газраас зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү бэлтгэхгүй байх;

6.8.2. зөвшөөрлийн хугацааг хэтрүүлэхгүй байх;

6.8.3. түүж бэлтгэх газрыг өөрчлөхгүй байх;

6.8.4. хуш модны иш, мөчирт гэмтэл учруулах багаж, хэрэгсэл хэрэглэхгүй байх;

6.8.5. мод, сөөгийг хугалж гэмтээхгүй байх;

6.8.6. гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зааврыг зөрчихгүй байх;

6.8.7. байгаль орчныг бохирдуулахгүй байх;

6.8.8. ойд байрлуулсан самбар, тэмдэглэгээ, байгууламжийг эвдэж сүйтгэхгүй байх;

6.9. Иргэн, ойн нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллага нь тогтоосон хэмжээнээс хэтрүүлж түүсэн нь тогтоогдвол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

6.10.  Нөөцийн боловсруулалт, худалдаа, үйлчилгээний ажил эрхэлдэг, аж ахуй нэгж байгууллага нь зөвшөөрөлгүй бэлтгэсэн болон гарал үүслийн гэрчилгээгүй нөөцийг худалдан авсан, тээвэрлэсэн, хадгалсан бол хариуцлага хүлээлгэнэ.

6.11. Судалгаа шинжилгээ, ахуйн зориулалтаар ашиглахаар бэлтгэсэн нөөцийг үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах, орлого олох зорилгоор худалдан борлуулахгүй.

6.12. Эрхийн бичгийг бусдад шилжүүлэхгүй.

Долоо. Нөөцийг тээвэрлэх

7.1. Үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэсэн нөөцийг бусад аймаг, сум, хот, нийслэл рүү тээвэрлэхэд эрхийн бичгийг үндэслэн, гарал үүслийн гэрчилгээг /цаашид ''гарал үүслийн гэрчилгээ'' гэх/ Ойн анги /байхгүй бол сумын Засаг даргын томилсон эрх бүхий ажилтан/ олгоно.

7.2. Гарал үүслийн гэрчилгээг тээврийн хэрэгсэл тус бүрээр олгоно.

7.3. Нөөцийг тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээний эх хувь болон эрхийн бичгийн хуулбарын хамт тээвэрлэнэ.

7.4. Нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээ, эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгосон талаарх мэдээллийг Ойн анги, сумын эрх бүхий албан тушаалтан болон байгаль хамгаалагч олгосон даруйдаа цахим бүртгэл, хяналтын сүлжээнд /E-FOREST.mn/ байрлуулна.

7.5. Гарал үүслийн гэрчилгээ нь дараах агуулгатай байх бөгөөд 3 дугаар хавсралтад заасан загвартай байна.

7.5.1. гарал үүслийн гэрчилгээ аймаг, нийслэлийн нэрийг илэрхийлсэн хэвлэмэл, сери дугаартай байна. Сери нь тухайн аймгийн эхний гурван үсгийг оролцуулсан байна.

7.5.2. гарал үүслийн гэрчилгээ нь олгох, сунгах үед тэмдэглэгээ хийх хэсгүүдтэй байна.

7.5.3. тээвэрлэх зайнаас хамаарч гарал үүслийн гэрчилгээний хүчинтэй хугацааг тогтооно. Автомашинаар тээвэрлэх үед 300 км тутамд хоногийн 24 цагаар тооцно. Төмөр замаар тээвэрлэх үед хүчинтэй байх хугацаа 7 хоног байна.

7.5.4. Хүндэтгэх шалтгаан гарсан тохиолдолд Ойн ангид хүсэлт гаргаж, автомашинаар тээвэрлэж байгаа үед 300 км тутамд хоногийн 24 цагаар тооцон нэг удаа, төмөр замаар бол 7 хоногийн хугацаатай нэг удаа сунгаж болно.

7.6. Гарал үүслийн гэрчилгээг урьдчилан болон нөхөн олгохгүй.

7.7. Гарал үүслийн гэрчилгээг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэвлүүлж, Ойн ангийн хүсэлтийг үндэслэн олгоно.

7.8. Гарал үүслийн гэрчилгээ хүчинтэй эсэхэд байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, Ойн анги хяналт тавина.

7.9. Тухайн үйлдвэр хүртэл тээвэрлэхэд гарал үүслийн гэрчилгээ дагалдах бөгөөд зөвхөн ачсан нөөцтэй хамт байхад хүчинтэй.

7.10. Гарал үүслийн гэрчилгээгүй, байгаль орчны хяналтын улсын байцаагчаар хянуулж тэмдэглэгээ хийлгээгүй, бүртгүүлээгүй, хугацаа хэтэрсэн зэрэг зөрчилтэй бол зөвшөөрөлгүй нөөц бэлтгэсэн гэж үзнэ.

7.11. Ахуйн зориулалтаар нөөц бэлтгэх тохиолдолд гарал үүслийн гэрчилгээ олгохгүй.

7.12. Нөөцийг нийслэл, өөр аймаг сум, тэдгээрийн хооронд тээвэрлэх тохиолдолд орон нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагч гарал үүслийн гэрчилгээнд бичигдсэн эрхийн бичгийн дугаар, тээврийн хэрэгсэл, галт тэргэнд ачсан нөөцийн хэмжээг шалгасны дараа гарал үүслийн гэрчилгээг шалгасан тухай тэмдэглэгээг хийж, ''А'' хэсгийг таслан авч үлдээнэ.

7.13. Гарал үүслийн гэрчилгээний "Үлдэх хувь хэсэгт" нөөцийн сери дугаар, бэлтгэгчийн нэр, хаяг, тоо хэмжээний талаар бичилт хийж, санхүүгийн баримт болгон үлдээнэ.

7.14. Дамжин өнгөрөх цэгүүдэд байгаль орчны улсын хяналтын байцаагч, байгаль хамгаалагч нар гарал үүслийн гэрчилгээнд шалгасан тухай тэмдэглэгээг хийж, "Б" хэсгийг таслан авч үлдэнэ.

7.15. Төвлөрсөн суурин газар, Улаанбаатар хотын тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх цэг, төмөр замын ачаа буулгах газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч нь гарал үүслийн гэрчилгээг шалган тэмдэглэгээг хийж, "В" хэсгийг таслан авна.

Найм. Нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх

8.1. Ойн анги нь ойн дагалт баялгийн нөөцийн төлөв байдалд үнэлэлт дүгнэлт өгөх судалгааг 4 жил тутамд шинжлэх ухааны байгууллага болон эрх бүхий ойн мэргэжлийн байгууллагатай хамтран хийж гүйцэтгэнэ.

8.2. Нөөцийг бэлтгэж буй иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага нь ойн экосистемд сөрөг нөлөөгүй арга, технологиор бэлтгэнэ.  

8.3. Аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, ойн анги нь иргэн, ойн  нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын нөөц ашиглалтын байдалд хяналт, шинжилгээ хийж, нөхөн сэргээх, хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

8.4. Сум, дүүргийн Засаг дарга Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18.1-д заасны дагуу нөөц ашигласны төлбөрийн орлогын хэсгийг тухайн ашигласан нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөж арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

8.5. Сумын Засаг дарга хушин ойн санг хамгаалах бүсүүдийг байгуулж, хушны самрыг нутгийн иргэдийн бүлэг, ойн мэргэжлийн байгууллагад гэрээгээр ашиглуулах ажлыг зохион байгуулна.

8.6. Ойн анги нь энэ журмын 8.4-т заасан зардлаар нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээг зохион байгуулж, ойн мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ.

8.7. Хуш модны самрын нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэсэн  этгээд бэлтгэсэн нөөцийнхөө 2000 кг тутамд 1.0 га-д өөрийн хөрөнгөөр ойг нөхөн сэргээх эсвэл ойжуулалт, мод үржүүлгийн чиглэлийн мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах замаар хийж гүйцэтгэн, тухайн суманд байгуулагдсан ойн аж ахуйн арга хэмжээний ажлыг хүлээж авах ажлын хэсэгт актаар хүлээлгэн өгч, энэ талаарх гүйцэтгэсэн ажлын тайланг дараа оны 10 дугаар сарын 15-ны дотор Ойн ангид хүргүүлнэ.

8.8. Нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах гэрээнд энэ журмын 8.6-д заасан ойг нөхөн сэргээх арга хэмжээний талаар тусгана.

8.9. Давирхай, модны холтос, үйс, хөвд, хөвх, хусны шүүс зэрэг дагалт баялгийн нөөцийг зөвхөн шинжилгээ, судалгаа, ахуйн зориулалтаар бэлтгэнэ.

Ес. Хяналт тавих

9.1. Аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Ойн анги, Цагдаагийн байгууллага, Төрийн бус байгууллага, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, нь нөөцийг ашиглах, тээвэрлэх үйл ажиллагаанд байнга хяналт тавина.

9.2. Сумын Засаг дарга нөөцийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавих үйл ажиллагааг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулах бөгөөд  шаардагдах зардлыг жил бүрийн байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөөнд тусган, шийдвэрлэнэ.

9.3. Байгаль хамгаалагчийн хяналт;

9.3.1. Нөөцийг ашиглах эрхийн бичгийг үндэслэж, ашиглалт явуулах газрыг  иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад зааж өгч, хяналт тавина.

9.3.2. Нөөц бэлтгэх явцад эрхийн бичиг, түүж бэлтгэх арга технологид хяналт тавьж ажиллана.

9.3.3. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар заавар, зөвлөгөө өгнө.

9.3.4. Нөөц бэлтгэлийн гүйцэтгэлд хяналт тавьж, дууссаны дараа талбайг шалгаж, гарсан зөрчлийг арилгуулна.

9.3.5. Нөөцийн ашиглалтад хяналт тавих явцад гарсан зөрчлийг холбогдох байгууллагуудад мэдэгдэж хамтран шийдвэрлүүлнэ.

9.4. Байгаль орчны хяналтын улсын байцаагч болон цагдаагийн байгууллагын хяналт;

9.4.1. Эрхийн бичиг болон гарал үүслийн гэрчилгээний олголт, нөөц ашиглалтын явцад хяналт тавьж ажиллана.

9.4.2. Тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэн зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтан, эрхийн бичигт заасан хэмжээ, хугацааг хэтрүүлсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан иргэн, нөхөрлөл аж ахуйн нэгж байгууллагад холбогдох хууль журмын дагуу арга хэмжээ авч шийдвэрлүүлнэ.

9.5. Ойн ангийн хяналт;

9.5.1. Нөөц бэлтгэх ажлын гүйцэтгэл, тээвэрлэлтэд хяналт тавина.

9.5.2. Ойн анги нь хуш модны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх ажлыг газар дээр нь шалгаж, түүж бэлтгэсэн технологи, модонд учруулсан гэмтэл байгаа эсэх, хэмжээг хэтрүүлсэн эсэхэд хяналт тавьж, акт үйлдэнэ.

9.6. Төрийн бус байгууллагын хяналт;

9.6.1. Нөөц тогтоох, нөөцийг ашиглах зөвшөөрөл олгох, нөөцийн ашиглалт, үйлдвэрлэлийн явцад иргэн, нөхөрлөл, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага хяналт тавьж гарсан зөрчлийг холбогдох байгууллагуудад мэдэгдэж, хамтран шийдвэрлүүлнэ.

9.7. Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хяналт;

9.7.1. Хариуцсан нутаг дэвсгэрээс нөөц ашиглаж байгаа иргэдэд байнгын хяналт тавих ажлыг зохион байгуулна.

9.8. Аймаг, нийслэлийн Байгаль орчны газрын хяналт;

9.8.1. Нөөц ашиглалтад байнгын хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгнө.

Арав. Гүйцэтгэлийг хүлээн авах, тайлагнах

10.1. Ойн анги үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах нөөц бэлтгэлийн ажлын гүйцэтгэлийг газар дээр нь шалгаж, 4 дүгээр хавсралтад заасан загварын дагуу акт үйлдэнэ.

10.2. Ойн анги тухайн жилийн нөөц ашиглалтын мэдээг нэгтгэн, урьдчилсан тайланг 12 дугаар сарын 01-ний, эцсийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 15-ны дотор аймаг, нийслэлийн Байгаль орчны газарт хүргүүлнэ.

10.3. Аймаг, нийслэлийн Байгаль орчны газар нь урьдчилсан мэдээ, тайланг 12 дугаар сарын 15-ны дотор, эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 01-ний дотор ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

10.4. Сумын Засаг дарга нөөцөөс олсон орлогыг нөөцийг нөхөн сэргээх үйл ажиллагаанд зарцуулсан талаарх урьдчилсан тайланг Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад дараа оны 06 дугаар сарын 15-ны, эцсийн тайланг 10 дугаар сарын 25-ны дотор ирүүлнэ.

 

Арван нэг. Хүлээлгэх хариуцлага

11.1. Нөөцийг бэлтгэх, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, хяналт тавих үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж зөрчсөн иргэн, ойн нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтанд Байгаль орчныг хамгаалах тухай, Ойн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

_______oOo________

 

 

Ойн дагалт баялгийг хамгаалах,

зохистой ашиглах журмын 1 дүгээр хавсралт

 

Ойн дагалт баялаг ашиглах эрхийн бичгийн загвар

 

Сери................дугаар.....................

Аймгийн нэр......................сумын нэр/ .......................

Газрын нэр...................................................................

Хэсэглэлийн дугаар......................................       

Ялгарлын дугаар ......................................................

Ашиглалтын зориулалт............

..............................................

Нөөц бэлтгэгчийн нэр.....................................

...........................................................................................................................................

/иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, регистрийн дугаар, утас/

 

Нөөцийн төрөл

Хэмжээ,

кг

Нөөц ашигласан төлбөр, төг

Нэгжийн үнэ, төг

Бүгд үнэ, төг

1.

 

 

 

 

 

Нөөцийн нэгжийн үнэ.............................. Нийт тушаасан ...............................................

Нөөц бэлтгэж эхлэх хугацаа...............................................

Нөөц бэлтгэж дуусах хугацаа.....................................................

Нөөц ашиглах эрх олгосон..........................................................................................

/албан тушаалтны гарын үсэг, овог нэр, тэмдэг/

......оны  .......дугаар сарын.........өдөр

 Нөөц ашиглагч..............................................................................

/Гарын үсэг, овог нэр/

  Сунгасан..........................................................................................................................

/албан тушаалтны гарын үсэг, овог нэр /

......оны  .......дугаар сарын.........өдөр

Нөөц бэлтгэж эхлэх хугацаа...............................................

Нөөц бэлтгэж дуусах хугацаа.....................................................

 

Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой

ашиглах журмын 2 дугаар хавсралт

 

Үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх нөөцийг

тогтоосон баримт бичгийн загвар

Нөөц бэлтгэх газрын талаарх мэдээлэл

Аймгийн нэр....................................................

Сумын нэр ..........................................................

Газрын нэр ...........................................................

 

Ойн талбайн хэмжээ, га

Бэлтгэх нөөцийн

хэмжээ, кг

Хэсэглэлийн дугаар

 

 

 

Ялгарлын дугаар

 

 

 

Ялгарлын дугаар

 

 

 

..............................

 

 

 

 

     Нийт дүн

 

 

Ойн ангийн мэдээлэл

Нөөц тогтоосон Ойн ангийн нэр........................................................... .............................................                                

Ойн ангийн даргын нэр

Гарын үсэг

................................

Ойн ангийн инженерийн нэр

 

....................................

Ойн ангийн инженерийн нэр

 

.....................................

Нөөц тогтоосон ......он....... сар..... өдөр

Нөөц бэлтгэх аж ахуйн нэгж байгууллагын тухай мэдээлэл

Ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагын нэр, ойн мэргэжлийн байгууллага........................

.........................................................................................................................................................

Нөөцийг бэлтгэж эхлэх хугацаа...     ......он.......сар....... өдөр............................................

Нөөцийг бэлтгэж дуусах хугацаа       ......он.......сар....... өдөр............................................

Ойн инженерийн нэр

 

Гарын үсэг

...................................

 

 

 Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой

ашиглах журмын 3 дугаар хавсралт

        

 

Нөөцийн гарал үүслийн гэрчилгээний загвар

  

Төвлөрсөн хот, суурин газар, нийслэл Улаанбаатарт орж ирэх тохиолдолд дамжин  өнгөрөх, шалган нэвтрүүлэх авто тээврийн хяналтын цэгийн байцаагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчид бүртгүүлж шалгуулна.

 

 

Шалгасан тухай тэмдэглэл / Ар тал/

 

 

Шалгасан газрын нэр

 

Он сар өдөр

цаг минут

 

Шалгасан хяналтын цэгт зөрчилтэй эсэх

Шалгаж бүртгэсэн хүний албан тушаал, овог нэр, тэмдэг, холбоо барих утас

А..........................................................................................................................................................................................................

........................................................................................................

Тухайн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч

 

 

 

 

Б. 1.......................................................................................................  2.....................................................................................................    3................................................

/Дамжин өнгөрөх цэгийн бүртгэл/

................................................

.....................................................

В.Төвлөрсөн суурин газар, Улаанбаатар хотын тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх цэг, төмөр замын ачаа буулгах газар

...................................................

.........................................

............................................

 

Хүлээн авагчийн тэмдэглэл

 

 

Нөөцийн гарал үүслийн гэрчилгээний загвар

Хяналтын хэсэг

Сери                           Дугаар

  

                    

                 А

Гэрчилгээний дугаар

........ кг

Аймаг ............................................сум.......................................

Бэлтгэсэн аж ахуйн нэгжийн нэр, хаяг................................

...................................................................................................

Эрхийн бичгийн дугаар ............................................................

Зориулалт.........................................................

Тээвэрлэж байгаа нөөцийн хэмжээ, ...........кг, ..............

.............................(.үсгээр.).......................................................

Тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар /машин, галт тэрэг/

..................................................................................................

Чиргүүлийн дугаар

 

      Хяналтын хэсэг

               Б

Гэрчилгээний дугаар

...... кг

Тээвэрлэсэн огноо.........он ........сар........өдөр

Хүчинтэй хугацаа...................үсгээр........................хоног

Ачаа хүргэх газрын нэр.................................................................

Гэрчилгээ олгосон ..................  аймгийн ......................сумын.....

Ойн анги /ЗДТГ-ын эрх бүхий мэргэжилтэн/ нэр, гарын үсэг, тэмдэг/

                           ........ он..... сар..... өдөр

Хянаж шалгасан

Тухайн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн нэр, гарын үсэг, тэмдэг

                             он..... сар..... өдөр

 

 

 

      Хяналтын хэсэг

                 В

Гэрчилгээний дугаар

                ...... кг

 

Сунгасан

Ойн анги /ЗДТГ-ын эрх бүхий мэргэжилтэн/ нэр, гарын үсэг, тэмдэг  он..... сар..... өдөр

Сунгасныг хянаж

Тухайн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн нэр, гарын үсэг, тэмдэг

........он..... сар..... өдөр

Сунгасан хугацаа

Хүчинтэй хугацаа

Үлдэх хувь

 

Гэрчилгээний сери  ......          Дугаар................

Бэлтгэсэн аж ахуйн нэгжийн нэр, хаяг,  хүргэх газар...........................................................................

Эрхийн бичгийн дугаар............................. Бэлтгэсэн нөөцийн хэмжээ .........кг...........................................

....................................................үсгээр..........................................................................................................

Тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар/машин, галт тэрэг/...............................................................

Гэрчилгээ олгосон

...........................................................аймгийн ..................................................сумын...............................

Ойн анги /ЗДТГ-ын эрх бүхий мэргэжилтэн / нэр, гарын үсэг, тэмдэг / он ......сар... өдөр       

 

 

 

САНАМЖ /АР ТАЛ/

 

  • Тухайн ойн ангийн дарга хуш модны самар тээвэрлэгч этгээдэд замын постуудыг зааж өгснөөр батлагдсан төв замаар явж тухайн постуудад бүртгүүлж тэмдэглэгээ хийлгэнэ.

 

  • Энэхүү гарал үүслийн гэрчилгээ нь эрхийн бичгийн хуулбарын хамт хүчинтэй.

 

  • Гарал үүслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэхийг хориглоно.

 

  • Гарал үүслийн гэрчилгээгүй, гэрчилгээг баталгаажуулаагүй, дамжин өнгөрөх хяналтын цэгт бүртгүүлээгүй, хугацаа хэтэрсэн зэрэг зөрчилтэй нөөцийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэж үзнэ.

 

 

 

 Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой

ашиглах журмын 4 дүгээр хавсралт

 

Үйлдвэрлэлийн зориулалтаар нөөц бэлтгэсэн талбайг хүлээн авсан

 гүйцэтгэлийн актын загвар

 202..... оны ..... сарын..... өдөр

 ............................аймгийн ......................................сумын Засаг даргын захирамжаар томилогдсон....................................................нөөц бэлтгэх ажлыг хүлээн авах ажлын хэсэг............................................../ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагын / нөөц бэлтгэсэн ажлыг газар дээр нь шалгаж дээр нь үзэж шалгахад

 ............сумын .....................газрын нэр........................ойн санд ...............оны....сарын ......өдрөөс............сарын ...өдрийн хооронд..........  тн нөөц бэлтгэсэн байна.

Нөөц бэлтгэх

Нөөцийн хэмжээ, кг

 

Хэсэглэлийн дугаар

 

 

 

Ялгарлын дугаар

 

 

 

 

 

 

 

Нийт дүн

 

 

 

 

 

 

Түүж бэлтгэсэн арга 

 

 

 

 

Хугацаанд багтаж түүж бэлтгэсэн эсэх

 

 

 

Түүж бэлтгэх горим зөрчсөн эсэх

 

 

 

Заасан хэмжээнээс хэтрүүлээгүй эсэх

 

 

 

Хог хаягдлыг бүрэн цэвэрлэсэн эсэх

 

 Гэрээний дагуу нөөц бэлтгэх ажлыг ..................../Сайн, дунд, муу/ гүйцэтгэсэн учир ажлын гүйцэтгэлийг үнэлж дүгнэн актыг үйлдсэн

 Ажлын хэсгийн

           Дарга      .................................................../…………………………………………../

           Гишүүд............................................     ./………………………..……………………/

                      ..................................................../………………................…………………/

                     ................................................/……………………......………………………/