A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацааг тогтоох тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 38

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацааг тогтоох тухай

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.12 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар тогтоосугай.

2.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийн бэлтгэл хангахыг Монгол Улсын Их Хурлын 2023 оны 37 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг болон Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /Н.Энхболд/, Улсын Их Хурлын Тамгын газар /Л.Өлзийсайхан/-т тус тус даалгасугай.

3.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг иргэдэд тайлбарлан таниулж, иргэдийн санал бодлыг сонсох ажлыг зохион байгуулахыг Улсын Их Хурлын нийт гишүүнд даалгасугай.

4.Энэ тогтоолыг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР