- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ "Жаргалант-Ус ДТС" ОНӨХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф/, /ЗХХАЭ №15. 2023.05.22/
ОРХОН АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр
Дугаар 05
Орхон аймаг
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 231 дүгээр тогтоолоор баталсан "Цахилгаан, дулааны үнэ тарифыг тогтоох аргачлал"-ыг тус тус үндэслэн Орхон аймгийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:
1."Жаргалант-Ус ДТС" ОНӨХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралт ёсоор баталсугай.
2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Орхон аймгийн зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Тогтоосон тарифыг мөрдүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг "Жаргалант-Ус ДТС" ОНӨХК (Ж.Эрдэнэ-Очир)-д, Орхон аймгийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн (Ч.Мөнхзул)-д тус тус үүрэг болгосугай.
5.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Орхон аймгийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн (Ч.Мөнхзул)-д даалгасугай.
ДАРГА БӨГӨӨД ОРОН ТООНЫ ГИШҮҮН Ч.МӨНХЗУЛ
Текст томруулах
A
A
A