A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 14/27

Номгон

"ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЗӨӨЖ ШИЛЖҮҮЛЭХ, ТҮР СААТУУЛАХ ХАШАА /БАЙР/"-НЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XIV Хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Аймгийн хэмжээнд "Тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа (байр)-ны төлбөрийн хэмжээг шинэчлэн хавсралтаар баталсугай.

2.Эрүүгийн гэмт хэргийн улмаас түр саатуулагдсан тээврийн хэрэгслийн 6 сар хүртэл сар тутам 10 (арав) хоногийн, 6 сараас дээш бол 6 сарын төлбөрийг тооцож авахаар тогтоосугай.

3.Тогтоолыг Хууль, зүй дотоод хэргийн яаманд хянуулан Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн (Т.Норов)-д даалгасугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбоотой аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 3/8 дугаар тогтоол, 2022 оны 8/6 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгосонд тооцсугай.

ДАРГА Э.ЭНХБАТ