- Нүүр
- Сайдын тушаал
- Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /ЗХХА-ын улсын нэгдсэн бүртгэлд 2023 оны 05 сарын 25-ны өдөр хүлээн авсан/

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр
Дугаар А/140
Улаанбаатар хот
Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Автотээврийн тухай хуулийн 171дүгээр зүйлийн 171.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/222 дугаар тушаалаар шинэчлэн баталсан "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-д дор дурдсан агуулгатай заалтыг нэмсүгэй.
1/ 2.2.3. дахь дэд заалт:
2.2.3. дахь дэд заалтын "...техникийн..." гэсний дараа ",бүртгэлийн мэдээллийн" гэж;
2/ 2.2.7. дахь дэд заалт:
2.2.7. дахь дэд заалтын "...солилт..." гэсний дараа ",хадгалалт;" гэж;
3/ 3.3.2. дахь дэд заалт:
3.3.2. дахь дэд заалтын "...иргэний үнэмлэх..." гэсний дараа "болон түүнтэй адилтгах цахим лавлагаа;" гэж;
4/ 3.4.2. дахь дэд заалт:
3.4.2. дахь дэд заалтын "...гэрчилгээ..." гэсний дараа "болон хуулбар;" гэж;
5/ 4.2.4. дэх дэд заалт:
4.2.4. дэх дэд заалтын "...торгууль..." гэсний дараа ",олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам ашигласны төлбөр"
6/ 4.12. дахь заалт:
"4.12. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, хуулиар оногдуулсан торгууль, олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам ашигласны төлбөрийг тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч иргэний бүртгэлийн дугаар болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн регистрийн дугаараар шалгана." гэж;
7/ Тавдугаар зүйл:
Тавдугаар зүйлийн "...техникийн ..." гэсний дараа "болон бүртгэл мэдээллийн " гэж;
8/ 5.6. дахь заалт:
"5.6. Автотээврийн хэрэгслийн нэгдсэн сүлжээнд мэдээлэл нь зөрүүтэй, алдаатай бүртгэгдсэн мэдээллийг дараах баримт бичгийг үндэслэн өөрчилнө. Үүнд:
5.6.1. хүсэлт;
5.6.2. энэ журмын 3.3.2, 3.4.1, 3.4.2-т заасан баримт бичиг;
5.6.3. архивын болон бусад холбогдох баримт бичиг;" гэж;
9/ 7.12. дахь заалт:
"7.12. Автотээврийн хэрэгслийн бүртгэлээс түр хасах, бүртгэлийг сэргээх. Үүнд:
7.12.1. тээврийн хэрэгсэл өмчлөгчийн зүгээс энэхүү журмын 12 дугаар зүйлийг зөрчсөн тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг бүртгэлээс түр хасаж болно;
7.12.2. өмчлөгч зөрчлөө арилгасны дараа тухайн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийг буцаан сэргээнэ;" гэж;
10/7.13. дахь заалт:
"7.13. Автотээврийн хэрэгслийн нэгдсэн сүлжээнд бүртгэлд ороогүй байгаа тээврийн хэрэгслийг архивын баримтыг үндэслэн бүртгэнэ. Үүнд:
7.13.1. хүсэлт;
7.13.2. энэ журмын 3.3.2, 3.3.6, 3.3.7, 3.4.2-т заасан баримт бичиг;
7.13.3. автотээврийн хэрэгслийн гэрчилгээг хаяж гээгдүүлсэн тохиолдолд хүчингүй болгосон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулсан баримт;" гэж;
11/ 8.1.4. дэх дэд заалт:
"8.1.4.Техникийн хяналтын үзлэгт тэнцсэн байна;" гэж;
12/ Есдүгээр зүйл:
Есдүгээр зүйлийн "...солилт..." гэсний дараа ",хадгалалт" гэж;
13/ 9.1. дэх заалт:
9.1. дэх заалтын "...тохиолдолд.." гэсний дараа "өмчлөгч хүсэлт гаргаагүй бол" гэж;
14/ 9.10. дахь заалт:
"9.10. Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг хадгалах тохиолдолд дараах бичиг баримт бүрдүүлнэ.Үүнд:
9.10.1. автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг хадгалуулах хүсэлт;
9.10.2. автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар өөрийн нэр дээрх бүртгэлтэй байгаа баримт;
9.10.3. энэхүү журмын 3.3.2, 3.4.1, 3.3.7, 4.2.3, 4.2.4-т заасан баримт бичиг;
9.10.4. автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг хадгалах хугацаа 1-90 хоног байх бөгөөд дахин нэг удаа сунгаж болно;"
15/ 9.11. дэх заалт:
"9.11. Автотээврийн хэрэгслийн улсын дугаарын давхардлыг архивын баримт бичгийг үндэслэн олгосон огнооны дагуу шийдвэрлэнэ. Үүнд:
9.11.1. хүсэлт;
9.11.2. автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар өөрийн нэр дээрх бүртгэлтэй байгаа баримт;
9.11.3. энэ журмын 3.3.2, 3.3.6, 3.4.1, 3.3.7, 4.2.3, 4.2.4 -т заасан баримт бичиг;" гэж;
16/ 10.1.4. дэх дэд заалт:
10.1.4. дэх дэд заалтын "...торгуулийг..." гэсний дараа ",болон олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам ашигласны төлбөр;" гэж;
17/ 12.1.1. дэх дэд заалт:
12.1.1. дэх дэд заалтын "...дугаарыг..." гэсний дараа "төрийн болон орон нутгийн өмчит байгууллага," гэж;
18/ 13.11. дэх заалт:
"13.11. Энэ журмын тавдугаар хавсралтад заасан автотээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болон цаасан хэлбэрээр олгоно." гэж;
19 /13.12. дахь заалт:
"13.12. Цахим хүсэлт нь Цахим гарын үсгийн тухай хуулийн шаардлагыг бүрэн хангасан байх бөгөөд иргэн, хуулийн этгээдийн санаатай болон санамсаргүй байдлаас үүссэн аливаа эрсдэлийг бүртгэлийн байгууллага хариуцахгүй болно." гэж нэмсүгэй.
2. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/222 дугаар тушаалаар шинэчлэн баталсан "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-д дараах өөрчлөлтийг оруулсугай.
1/ 7.2.3. дахь дэд заалт:
7.2.3. дахь дэд заалтын "...5..." гэснийг "...3..." гэж өөрчлөх;
2/ 12.3. дахь заалт:
12.3. дахь заалтыг "Автотээврийн хэрэгслийг төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглаж эхлэх болон хасагдах тохиолдолд эрх бүхий байгууллагын тодорхойлолтыг үндэслэн улсын бүртгэлийн дугаарын сери болон тоог өөрчлөхгүйгээр зөвхөн дэвсгэр өнгийг өөрчлөн сольж олгоно." гэж өөрчлөн найруулсугай.
3. "Автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний загвар"-ыг хавсралтаар баталсугай.
4. "Автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний загвар"-ыг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/222 дугаар тушаалаар шинэчлэн баталсан "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-ын тавдугаар хавсралт болгон нэмсүгэй.
5. Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Ё.Жаргалсайхан), "Автотээврийн үндэсний төв" аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газар (Б.Гүрсоронзон)-т тус тус үүрэг болгосугай.
6. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (А.Мөнхбат)-т даалгасугай.
САЙД С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
