- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- "НҮҮДЭЛЧИН" ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 183
Улаанбаатар хот
"НҮҮДЭЛЧИН" ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивалийг 2023 оны 08 дугаар сард Монгол Улсад зохион байгуулсугай.
2.Фестивалийг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.
3.Фестивалийг зохион байгуулах газрын байршлыг тогтоож, бэлтгэл хангаж ажиллахыг Соёлын сайд Ч.Номин, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт үүрэг болгосугай.
4."Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивалийг зохион байгуулах байршилд авто зам, автомашины зогсоол, эрчим хүч болон бусад дэд бүтэц байгуулах арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт даалгасугай.
5.Фестиваль зохион байгуулахад шаардагдах зардлыг батлагдсан төсвийн багц болон бусад эх үүсвэрээс шийдвэрлэхийг Соёлын сайд Ч.Номинд даалгасугай.
6.Фестиваль зохион байгуулагдах хугацаанд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, харуул хамгаалалт, зохицуулалтад дэмжлэг үзүүлэх, эрүүл ахуйн хяналт тавих, хог хаягдлыг зайлуулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
СОЁЛЫН САЙД Ч.НОМИН
Текст томруулах
A
A
A
