A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 184

Улаанбаатар хот

MӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

Соёлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монакогийн Вант Улсын Монте Карло хотноо зохион байгуулагдсан "Монте Карло 45" дэлхийн циркчдийн их наадамд оролцож, гуравдугаар байр эзэлсэн циркийн жүжигчин Тулгын Учрал, Ариунбуянгийн Амартүвшин, Ганбатын Анхбат, Нэмэхбаатарын Баянбилэг, Баттөрийн Дөлгөөн, Нэргүйн Эрдэнэ, Баатархүүгийн Мөнхсайхан, Өлзийгийн Сэлэнгэ нарт 34.0 (гучин дөрөв) сая төгрөгийн мөнгөн шагналыг олгосугай.

2.Мөнгөн шагналд шаардагдах 34.0 (гучин дөрөв) сая төгрөгийг 2023 оны батлагдсан төсвийн хүрээнд шийдвэрлэхийг Соёлын сайд Ч.Номинд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

СОЁЛЫН САЙД Ч.НОМИН