A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 185

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Соёлын тухай хуулийн 20.1.1, 33.9 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд тэтгэмж олгоход шаардагдах зардлыг 2023 оны батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийж санхүүжүүлэх, цаашид жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан нарт үүрэг болгосугай.

3.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Соёлын сайд Ч.Номинд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

СОЁЛЫН САЙД Ч.НОМИН

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА