- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- НОМГОН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №16. 2023.06.02/

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН НОМГОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр
Дугаар 11/1
Номгон сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Байгалийн гамшигт үзэгдэл, хүчтэй салхи шуурга, ган зуд зэрэг байгаль цаг уурын хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэлтэй малын бэлчээр муу, отор нүүдэл ихтэй, өвөлжилт хаваржилт хүндрэлтэй зэргийг харгалзан малчдын амьжиргааг дэмжих зорилгоор 2023 оны малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг 0 (тэг) төгрөгөөр тогтоосугай.
2.Уг тогтоол батлагдсантай холбогдуулан Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай" 2021 оны 4/4 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ХУРЛЫН ДАРГА Б.АДЪЯАБАТ

ӨМНӨГОВЬ АЙМАГ НОМГОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар 15/03
Номгон сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн урлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:Хурлаас ТОГТООХ нь:
1.Байгалийн гамшигт үзэгдэл, хүчтэй салхи шуурга, нутгийн ихэнх хэсэг цасан бүрхүүлтэй, ган зуд зэрэг байгаль цаг уурын хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэлтэй малын бэлчээр муу, отор нүүдэл ихтэй, өвөлжилт, хаваржилт хүндрэлтэй, малын тоо буурсан зэргийг харгалзан малчдын амьжиргааг дэмжих зорилгоор 2024 оны малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг 0 (тэг) төгрөгөөр тогтоосугай.
2.Уг тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай" 2023 оны 11/1 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ХУРЛЫН ДАРГА Б.АДЪЯАБАТ
Текст томруулах
A
A
A
