A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 12/08

Эмээлтолгой

БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.13, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмыг хавсралтаар баталсугай.

2.Журмыг иргэдэд танилцуулан, хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (Д.Мөнхжаргал)-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Д.Уранчимэг)-д даалгасугай.

ДАРГА П.БАЯРСАЙХАН