A

A

A

Бүлэг: 1979

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА НАРЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар А/121 / А/145

Улаанбаатар хот

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 18.1 дэх хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 3.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Цагдаагийн ерөнхий газрын дарга, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга нарын хамтарсан Журам батлах тухай 2020 оны А/200, А/169 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд холбогдох хөдөлгөөн хийлгэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга /цагдаагийн хурандаа И.Батчулуун/, Харилцаа холбооны зохицуулах хорооны Хуулийн хэлтсийн дарга /Т.Ууганбат/-д тус тус үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга /цагдаагийн хурандаа Л.Нямдаваа/, Харилцаа холбооны зохицуулах хорооны Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга /З.Эрдэнэчулуун/-д тус тус даалгасугай.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БОЛД

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Г.ЧИНЗОРИГ