- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- СҮХБААТАР АЙМГИЙН "ТҮМЭНЦОГТ УС ДУЛААН" ААТҮГ-ЫН ҮНЭ ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №16. 2023.06.02/
СҮХБААТАР АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар А/16
Баруун-Урт
"ТҮМЭНЦОГТ УС ДУЛААН" ААТҮГ-ЫН ҮНЭ ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3, 26 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Зохицуулах зөвлөлийн хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын "Түмэнцогт ус дулаан" аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар /ААТҮГ/-ын эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан тарифыг 2023 оны халаалтын улирал буюу 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Түмэнцогт ус дулаан" ААТҮГ-ийн дарга /Б.Лэгзиймаа/-д үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан тус Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн тариф батлах тухай 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 7 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэхүү тогтоолын биелэлтийг хангуулах, хяналт тавьж ажиллахыг орон тооны гишүүн /Ш.Мандахнар/-д даалгасугай.
ДАРГА Г.МӨНХЗАЯА
ГИШҮҮД Ш.МАНДАХНАР
Г.СУГАРАА
Текст томруулах
A
A
A