A

A

A

Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар А/176

Улаанбаатар хот

Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, "Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай" хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/295 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг бүртгэх журам" - ын 1.4 дүгээр заалтын "... БИБ..." гэснийг хассугай.

2.Журмын 1.17 дугаар заалтад " БИБ бүртгүүлэгч нь тухайн үйлдвэрлэгч эсхүл түүнийг Монгол Улсад төлөөлөх албан ёсны эрхтэй хуулийн этгээд байна" гэж нэмсүгэй.

3.Мөн журмын 4.33.4 дэх заалтын "Бүртгүүлэгч байгууллагын БИБ импортлох, худалдах, ханган нийлүүлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар" гэснийг "Төлөөлөгч бүртгүүлэх өргөдөл гаргаж буй тохиолдолд тухайн үйлдвэрлэгчийг Монгол Улсад төлөөлөх албан ёсны эрхтэй хуулийн этгээд болохыг нотлох баримт" гэж өөрчилсүгэй.

4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /С.Төгсдэлгэр/-д үүрэг болгосугай.

САЙД С.ЧИНЗОРИГ

ЭМС-ын 2025 оны Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмийн үйлчлэгч бодис, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг бүртгэх журам А/206 дугаар тушаалаар хүчингүй болгосон /ЗХХАУНС 7272/