A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ, БҮТЭЦ, ОРОН ТОО БАТЛАХ ТУХАЙ (зорчигчийн мэдээллийг урьдчилан авах, харилцан мэдээлэл солилцох, түүний аюулгүй байдлыг хангах)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 174

Улаанбаатар хот

ЖУРАМ, БҮТЭЦ, ОРОН ТОО БАТЛАХ ТУХАЙ

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 25.1.10, Монгол Улсын хилийн тухай хуулийн 35.1.6, 35.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын хилийн хяналт шалгалтыг сайжруулах, төрийн холбогдох байгууллагуудын мэдээлэл солилцох шуурхай байдлыг хангах, терроризмтой тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх болон иргэдийн аюулгүй байдал, хүний эрхийг хангах зорилгоор олон улсын стандартад нийцсэн, зорчигчийн мэдээллийг урьдчилан авах, харилцан мэдээлэл солилцох, түүний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий "Зорчигчийн мэдээллийн төв"-ийг Засгийн газрын тохируулагч агентлаг-Хил хамгаалах ерөнхий газрын дэргэд байгуулсугай.

2."Олон улсын нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээс зорчигчийн мэдээллийг урьдчилан авах, харилцан мэдээлэл солилцох, түүний аюулгүй байдлыг хангах журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Зорчигчийн мэдээллийн төвийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

3.Зорчигчийн мэдээллийн төвийн үйл ажиллагааг энэ тогтоолын 2-т заасан журмын дагуу зохион байгуулж ажиллахыг Хил хамгаалах ерөнхий газар (Х.Лхагвасүрэн)-т даалгасугай.

4.Энэ тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг 2023 оны батлагдсан төсвийн багцдаа багтаан хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хил хамгаалах ерөнхий газар (Х.Лхагвасүрэн)-т тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР