A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 182

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67.2 дахь хэсэг, Шүүх шинжилгээний тухай хуулийн 51.2, 51.7, 51.8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай" Засгийн газрын 2021 оны 377 дугаар тогтоолын 4.23 дахь заалтын "Шүүхийн шинжилгээний алба" гэснийг "Бүсийн шүүх шинжилгээний төв (Дархан-Уул, Ховд, Өмнөговь, Өвөрхангай, Дорнод аймагт тойргийн); Шүүх шинжилгээний хэлтэс (бусад аймагт нутаг дэвсгэрийн)" гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР