- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ""АЛСЫН ХАРАА-2050" МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ, ОНЦЛОХ АЖЛУУД"-ЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫН ТАЛААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 203
Улаанбаатар хот
""АЛСЫН ХАРАА-2050" МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ, ОНЦЛОХ АЖЛУУД"-ЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫН ТАЛААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.""Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилт, онцлох ажлууд"-ын хэрэгжилтийн явцын талаар зөвлөлдөх уулзалтыг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулсугай.
2.Зөвлөлдөх уулзалт зохион байгуулахтай холбогдон гарах энэ тогтоолын хавсралтад заасан зардлыг батлагдсан төсвийнхөө хүрээнд санхүүжүүлэхийг Төсвийн холбогдох ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.
3.Зөвлөлдөх уулзалт зохион байгуулах ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
