- Нүүр
- Эрх зүйн акт
- МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ
МОНГОЛ УЛСЫН
ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН
ӨӨРЧЛӨЛТ
2023 оны 05 сарын 31 өдөр Улаанбаатар хот
Нэгдүгээр зүйл
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"1.Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно."
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A