A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ

2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар А-91

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалт, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 6.3 дахь хэсгийн 6.3.3, 6.3.4 дэх заалт, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Төлбөрийн системийн журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А-266 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.

3.Шинээр баталсан журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Төлбөр тооцооны газар (Э.Анар), төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн системийн оролцогч нарт тус тус даалгасугай.

4.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төлбөр тооцооны газар (Э.Анар), Дотоод аудитын газар (А.Шижирмаа)-т тус тус үүрэг болгосугай.

ЕРӨНХИЙЛӨГЧ   Б.ЛХАГВАСҮРЭН